Смартфонуудын үйлдвэрлэл ба хэрэглээ нь агаар мандалд 580 сая тонн нүүрс хүчлийн хийн хаягдлыг жилдээ “нэмэрлэдэг” гэж тооцжээ. Энэ жилд АНУ-ыг дайрсан сүйрлийн шуургануудын гол шалтгааны нэг нь орчин үеийн технологийн үйлдвэрлэл, тэдний тоонд iPhone мэтийн смартфонууд байж болох юм гэдгийг сүүлийн судалгаа харуулсан байна.
Судалгааны материалд онцолсноор гар утасны үйлдвэрлэл ба ашиглалт нь агаар мандалд 580 сая тонн нүүрс хүчлийн хийн хаягдлыг оруулахад дэм болдог байна. Тэр нь нисэхийн бүх салбарын ялгаруулж байгаа хүлэмжийн хийнээс их ажээ.
Ийм хаягдал нь далайн гадаргыг халаан аравдугаар сард сая сая флоридачуудын цахилгааныг тасалсан "Милтон" мэтийн хүчтэй шуурга үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Смартфоны үйлдвэрлэлийн түүхий эдийн олборлолтоос эхлээд устгал хүртлэх бүх шат дараалал нь эрчим хүчний их зарлага гаргадаг ба тэр нь асар их хүлэмжийн хийн хаягдлыг гаргаж байна.
Ганцхан гар утас бэлтгэхэд нүүрс хүчлийн хийн эмисс нь 180 фунт орчим болж байгаа нь хагас жил машин унасантай адилхан болдог.
Үүгээр зогсохгүй, тэднийг цэнэглэх, устгалд оруулах үйл ажиллагаа нь илүү их хорт бодисны хаягдалыг агаар мандалд оруулдаг.