x

Ерөнхийлөгч Хавдар судлалын шинэ төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулан  байгууллаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.

Ажлын хэсэг хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ.

Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллах юм.

Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтжээ.

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн орчим барьж 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгажээ.

Манай улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байгаа.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.

Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах нь чухал гэж үздэг.

Энэ үүднээс аймгуудад хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд эмнэлгүүдийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг ч орон нутгийн төсөвт тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа 7 цаг 56 мин Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй 9 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 6 мин ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ 10 цаг 12 мин С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан 10 цаг 26 мин Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ 10 цаг 36 мин Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийдэг болно 11 цаг 7 мин Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй 11 цаг 54 мин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ 13 цаг 34 мин Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? 13 цаг 48 мин "Оны өргөмжлөл" 14 цаг 21 мин Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ 14 цаг 42 мин Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ 14 цаг 49 мин Налайх, Зурагт, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд хийн агууламж хүлцэх хэмжээнээс 12.5 дахин их байна 15 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 16 цаг 2 мин Ерөнхийлөгч Хавдар судлалын шинэ төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа Уржигдар 15 цаг 09 мин Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Уржигдар 14 цаг 18 мин 2025 оны технологийн чиг хандлага Уржигдар 13 цаг 17 мин Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно Уржигдар 13 цаг 02 мин “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна Уржигдар 12 цаг 04 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Хоморголон устгалт шагнагдав Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трам... Сонирхуулахад... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв
Top