x

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хүн амын сэтгэцийн эрүүл  мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор чуулж буй үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Анагаах ухааны доктор Н.Хүрэлбаатар нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, үндэсний зөвлөгөөнд оролцож буй Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн газрын төлөөлөл, хувийн хэвшлийн бусад байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дэлхий даяар найман хүн тутмын нэг нь буюу ойролцоогоор 970 сая орчим хүн ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай бөгөөд нийт сэтгэцийн эмгэгийн 31 хувийг сэтгэл түгших, 28.9 хувийг сэтгэл гутрах эмгэг тус тус эзэлж байгаа талаар дурдсаныг тэмдэглэлээ.

Манай улсын хүн амын дундаж наслалт 71.5 болж нэмэгдсэн хэдий ч 2023 оны статистик мэдээллээс үзэхэд эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 9.2 жилээр бага байгааг дурдав.

Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрчүүдийн хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн байна.

Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нэн ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн ухамсар, идэвх санаачилга, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх тухай зарлиг гарган амжилттай хэрэгжүүлж байгаа төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг тусгаж, сэтгэлзүйч нарыг сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах зэрэг олон ажлыг эхлүүлээд байгааг тэмдэглэв.

Гэсэн хэдий ч манай улсын нийт 880 гаруй ерөнхий боловсролын сургуулиас ердөө 150 гаруй сургууль сэтгэлзүйчтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг тэмдэглээд, цаашид сургууль бүрд сэтгэлзүйч ажиллуулж, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих нь нэн чухал байгааг тодотгов.

Улмаар аливаа өвчин эмгэг, нэн ялангуяа сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийг тогтолцоог улам бэхжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэх, дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэх ёстойг цохон тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үндэсний зөвлөгөөнөөр  “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын бодлого, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний уялдаа, зохион байгуулалтын талаар хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарган үр дүнд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Үндэсний зөвлөгөөний нээлтэд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар үг хэлж, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Үндэсний зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны тайлан”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” зэрэг илтгэлийг хэлэлцүүлнэ.

Мөн үдээс хойш Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний нөөц, салбарын мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал, Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн, Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа зэрэг сэдвээр салбар хуралдаан үргэлжилж, зөвлөмж гаргах юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа 7 цаг 36 мин Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй 9 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 45 мин ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ 9 цаг 52 мин С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан 10 цаг 6 мин Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ 10 цаг 16 мин Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийдэг болно 10 цаг 47 мин Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй 11 цаг 34 мин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ 13 цаг 14 мин Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? 13 цаг 28 мин "Оны өргөмжлөл" 14 цаг 1 мин Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ 14 цаг 22 мин Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ 14 цаг 29 мин Налайх, Зурагт, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд хийн агууламж хүлцэх хэмжээнээс 12.5 дахин их байна 15 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 15 цаг 42 мин Ерөнхийлөгч Хавдар судлалын шинэ төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа Уржигдар 15 цаг 09 мин Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Уржигдар 14 цаг 18 мин 2025 оны технологийн чиг хандлага Уржигдар 13 цаг 17 мин Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно Уржигдар 13 цаг 02 мин “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна Уржигдар 12 цаг 04 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Хоморголон устгалт шагнагдав Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трам... Сонирхуулахад... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв
Top