x

"Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн

Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Засгийн газрын өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Ц.Баатархүү:

-Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэр гарлаа.  Улсын хэмжээний онц чухал мэдээлэлтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

Монгол Улс НҮБ-ын Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байгаа. Индексийг таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг. Техник технологийн ур чадвар, гадаад хамтын ажиллагаагаар Монгол Улс хамгийн муу үзүүлэлт авч байна. Олон улсын байгууллагатай хамтраад кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтраад эхлүүлсэн. Онц чухал мэдээлэл хадгалдаг, онц чухал мэдээлэлтэй харьцдаг байгууллага нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улсын төсвийг төлөвлөхдөө мэдээлэл технологийн зардал гэдэг ерөнхий заалтаар биш, кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай заалттай болж, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байгаа технологи, шинэчлэн хэрэглэж байгаа технологи нь албан ёсны лицензтэй байх шийдвэрийг гаргалаа.

Өнөөдөр "Интермед" эмнэлгийн асуудлыг бүгдээрээ ярьж байна. Энэ төв дээр нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг  нөхөн сэргээх, нээх ажлыг хийж байна. Есөн серверийг барьцаалсан баг Европын олон эмнэлгийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсрол, хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг дамжуулдаг бүх байгууллагад сургалт зохион байгуулсан.  2022 оны Засгийн газрын 207 дугаар тогтоолд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт гаргахдаа 200 гаруй байгууллагыг гаргасан. Энэ жагсаалтыг илүү нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан.

Кибер халдлагыг давтуулахгүйн тулд маш олон байгууллага ажиллаж байна. Мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлага нь кибер халдлагыг Монголоос хол зүйл гэж боддог нь алдаанд хүргэж байна. IT чиглэлийн хүн бус, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарч байна. Мөн мэдээлэл хариуцагч байгууллага дээрх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын ажилтныг зайлшгүй авч ажиллуулах шаардлага тулгарч байна.

Кибер залилан гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас бид илүү сайн ажиллах шаардлага байна. Үүний тулд байгууллага бүр кибер аюулгүй байдлаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг жил бүр хийлгэж байх шаардлагатай. Энэ чиглэлээр ажилладаг 33 байгууллага Монголд байна.

-"Интермед" эмнэлэг рүү халдсан халдлагын баг үйлчлүүлэгчээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудал байгаа? Энэ үнэн үү?

-Интермед эмнэлгийн есөн серверийн файл барьцаалагдсан, файл сэргээгдээд эхэлсэн. Одоохондоо ийм хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэдэг дүгнэлт хийх болоогүй, ирэх долоо хоногт дүгнэлт эцэслэж гарна. Энэ бол хувь хүний эмзэг мэдээлэл. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн болсон. Халдлагын баг 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2 цаг 59 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 4 цаг 7 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 6 цаг 5 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 7 цаг 12 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 7 цаг 57 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 9 цаг 3 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 9 цаг 54 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 11 цаг 35 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 11 цаг 42 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 11 цаг 50 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 12 цаг 51 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 13 цаг 4 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 13 цаг 20 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 13 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 13 цаг 32 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top