x

Ж.Золжаргал: “Интермед”-ийн асуудал бол нийтэд ил болсон ганц л жишээ

“Интермед” эмнэлгийн цахим бүртгэл, мэдээллийн санд “Space bear” хакерын бүлэглэл халдаж, 230 мянга гаруй үйлчлүүлэгчийн мэдээллийг авсан гэдгээ мэдэгдсэн. Улмаар 50 мянган ам.доллар нэхэмжилсэн гэх мэдээлэл ил болоод буй юм. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-“Интермед” эмнэлгийн мэдээллийн санд хакерууд халдсан гэх мэдээлэл ил болсон. Танд энэ талаар ямар мэдээлэл байна. Үүнийг та ер нь юу гэж харж байна вэ?

-“Интермед” эмнэлэг бол олон үйлчлүүлэгчтэй газар. Тэр хэрээрээ олон хүний мэдээлэл нэг дор алдагдаад хүмүүс анхаарал хандуулж байна. Гэвч энэ бол олон нийтэд ил болсон ганц л жишээ. Түүнээс биш ил, далд маш их халдлага манай улсад өдөр бүр явагдаж байгаа.

Монгол Улсын иргэдийн маш их мэдээлэл интернэтийн хар зах дээр зарагдаж байна гэдэг мэдээллийг өмнө нь сонсож л байсан байх. Энэ бол бодитой зүйл. Тийм болохоор кибер мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл улам чухал болж байна. Манай улсад цахимжилт сүүлийн хэдэн жил эрчимтэй явагдсан.

Энэ нь ч тодорхой амжилтад хүрсэн. Гэхдээ энэ хэрээрээ эмзэг байдал нь нэмэгдэж байна. Тийм болохоор аюулгүй байдлаа хангахын тулд олон улсын жишгээр манай улсад Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу гурван төв байгуулагдсан. Үндэсний, Зэвсэгт хүчний, Нийтийн төв гээд газрууд бий. Үндэсний төв бол төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангадаг. Тагнуулын ерөнхий газар дээр байрладаг. Зэвсэгт хүчний төв бол батлан хамгаалах салбарын аюулгүй байдлыг хангана. Харин Нийтийн төв нь арилжааны компаниудын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Мэдээж хүний өмнөөс бүх цахим халдлагаас хамгаалах үүрэг хүлээнэ гэсэн үг биш. Тогтолцооны хувьд л хамгаалах учиртай. Манай улсын банкны систем бол харьцангуй сайн, туршлагатай. Бусад нь төдийлөн кибер аюулгүй байдлыг хамгаалдаг соёл суугаагүй байна л даа. Нийтийн төв дээр бидэнд хангалттай хэмжээний тоног төхөөрөмж, техникийн боломж байхгүй байна. Энэ нь сайжирч байж хууль хэрэгжинэ. Тиймээс Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос гишүүд тэйгээ хамт кибер аюулгүй байдлын гурван төвд ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцсан. Нийтийн төвийг сайжруулах шаардлага байгаа.

-Монголчуудын мэдээлэл интернэтийн хар зах дээр зарагддаг гэж та хэллээ. Тэгвэл худалдан авагчид нь ямар хүмүүс байдаг юм бэ. Ямар үр ашигтай байдаг хэрэг вэ?

-Хамгийн наад зах нь арилжааны сонирхолтой байж болно. Орлогын түвшин гайгүй хүмүүс нь эрүүл мэндийн талаар ямар асуудалтай байна. Түүнд нь тохирсон бү тээгдэхүүн борлуулах зэргээр ашигладаг байхыг үгүйсгэхгүй. Цаашилбал хувь хүний болон компанийн нууц мэдээлэл байна. Түүгээр дамжуулан дарамтлах, шантаажлах гээд ямар ч байдлаар ашиглаж болзошгүй.

-“Интермед” эмнэлэгт “Space bear” хакерын бүлэглэл халдсан гэдгээ хүлээж, 50 мянган ам.доллар нэхсэн гэсэн. Яг ийм тохиолдол анхных байх. Тэгэхээр энэ тал дээр манай улс ямар ажлууд хийвэл зохих вэ?

-Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгаа. Тэд маань өөрсдийн ажлаа хийж байгаа. Энэ тохиолдлыг анхных гэж би бодохгүй байна. Олон нийтэд мэдэгдсэн нь л энэ. Тийм болохоор бид кибер аюулгүй байдалдаа маш сайн анхаарах ёстой болчихсон. Өнгөрсөн долоо хоногт бид ирэх жилийн төсвөө баталлаа. Үүнд мэдээллийн технологи гэдэг ерөнхий нэртэй төсвийг баталсан. Гэхдээ аюулгүй байдлыг тусад нь гаргаж тавих, ангиллыг нь тусдаа болгох хэрэгтэй юм байна гэдгийг ярьж байгаа.

-Манайх шиг улс орнууд кибер аюулгүй байдалдаа хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг юм бэ. Манай улсад энэ талын төсөв хангалттай байж чадаж байгаа юу?

-Энэ бол нэг их том төсөвтэй зүйл биш. Ер нь бол кибер аюулгүй байдлын хамгийн гол асуудалтай зүйл чинь хүмүүсийн хэрэглээний соёл юм. Энгийн зүйлээр буюу ганц мессэж явуулаад дарж орохоор нь нэг юм суулгачихдаг. Түүгээрээ дамжуулан мэдээллүүдийг нь сордог. Энэ мэт жижиг юм шиг зүйлээр дамжуулан халдлага гардаг. Түүнээс биш сүлжээ рүү нэвтэрч ороод л мэдээллийг нь хакерддаг зүйл ховор. Мэдээж тусгай байгууллагууд маань ажлаа хийж байгаа. Түүнд санаа зовохгүй байж болно. Харин нийтийн хэрэглээн дундуур нэвтэрсэн хортой кодууд жижиг вирусийн программ шиг харагдаж байгаа боловч цаагуураа их хэмжээний мэдээлэл цуглуулаад анализ хийгээд үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй дүн шинжилгээг гаргаж болно. Тийм болохоор тусгай байгууллагуудаас гадна Нийтийн төв өөрөө чамбай байх ёстой. Олон нийт, компаниудад энэ чиглэлийн сургалтыг маш сайн явуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо манайд уг нь бий. Гэхдээ үүнийг бодлогоор илүү сайн дэмжих шаардлагатай. Түүнээс биш Нийтийн төвөөс бүгдийг нь хамгаална гэж байхгүй. Энэ төв чинь өнгөрсөн жил л байгуулагдсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 9 цаг 44 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 15 цаг 4 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 15 цаг 15 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 15 цаг 40 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 15 цаг 44 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 15 цаг 47 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 15 цаг 50 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top