x

Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ

Өчигдөр /даваа гаригт/ Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Жухай хотод даваа гаригт гарсан автомашины ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин уриалжээ.

Осол даваа гаригийн оройны 17:48 цагийн орчимд иргэд дасгал хөдөлгөөн хийж байх үеэр гарчээ. 62 настай сэжигтэн Фан нь гэрлэлтээ цуцлуулсан эрэгтэй байжээ. Түүнийг хэргийн газраас зугтах гэж байх үед цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Фан машин дотроо өөрийгөө хутгаар гэмтээхийг оролдсон бөгөөд түүний эл үйлдлийг тэр даруй зогсоож, эмнэлэгт хүргэсэн байна.

Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мөн гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг шаардсан байна. Жухай хотын нэгэн спортын төвд гарсан ослын улмаас 35 хүн амиа алдаж, 43 хүн хүнд гэмтэж бэртжээ.

Ши Жиньпин энэ хэргээс сургамж авч, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналтаа чангатгахыг орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагуудад уриалсан байна. Мөн маргааныг цаг тухайд нь шийдвэрлэх, онц ноцтой хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, нийгмийн тогтвортой байдлыг хангахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахын чухлыг цохон тэмдэглэв.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян энэ хэрэг явдлаас учирсан хор хохирлыг зохих ёсоор шийдэж, хэргийг шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг уриалжээ. Мөн нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихыг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян уриалсан байна.

Ши Жиньпиний өгсөн чиглэлийн дагуу Хятадын төв Засгийн газар уг хэргийг хянан шийдвэрлэх багийг илгээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 39 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 3 цаг 45 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 4 цаг 52 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 5 цаг 37 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 6 цаг 43 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 7 цаг 34 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 9 цаг 15 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 9 цаг 22 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 9 цаг 30 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 10 цаг 31 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 10 цаг 44 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 11 цаг 0 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 11 цаг 5 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 11 цаг 12 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 23 цаг 18 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов Өчигдөр 17 цаг 39 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top