x

Бангладешт үерийн улмаас 1.1 сая тонн цагаан будааны ургац сүйджээ

Бангладешт болсон үерийн улмаас 1.1 сая орчим тонн цагаан будааны ургац сүйдсэн гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. Энэ нь үнэ өсөж буй үед гол хүнсний бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд хүргэж байна.

Хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 8, 10 дугаар сард тус улсад хоёр удаа үер болж, 75 хүн амиа алдаж, зүүн болон хойд бүс нутгуудын олон сая хүн эд материалын хохирол амсжээ.

Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, энэ жилийн үерийн улмаас цагаан будааны үйлдвэрлэл их хэмжээгээр буурсан байна. Ингэснээр Засгийн газар 500 мянган тонн будаа импортлохоор төлөвлөж, удахгүй хувийн хэвшлийнхэнд импортын зөвшөөрөл олгоно гэж яамны төлөөлөгч хэлжээ.

Ерөнхий сайд асан Шейх Хасинаг Энэтхэг рүү дүрвэхэд хүргэсэн эсэргүүцлийн жагсаалын дараа буюу наймдугаар сард байгуулагдсан түр Засгийн газар сүүлийн саруудад 20 орчим хувиар өссөн хүнсний үнийг тогтворжуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Үерийн улмаас хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн, үүний дотор 200 мянга гаруй тонн хүнсний ногоо сүйджээ. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт нийт 45 тэрбум така буюу 380 сая ам.долларын хохирол учирсан гэх тооцоо гараад байна.

Дэлхийд цагаан будааны тариалалтаар гуравт ордог Бангладеш улсын 170 сая гаруй хүн амыг хүнс тэжээлээр хангахын тулд жилд 40 сая тонн будаа тариалдаг ажээ. Гэсэн хэдий ч байгалийн гамшигт үзэгдлүүд нүүрлэсний улмаас тариалалт саатаж, импортоос хараат байдал нэмэгдэж байна.

Бангладеш улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байгааг энэ жилийн үер харуулж байна. Дэлхийн банкнаас 2015 онд хийсэн судалгаагаар Бангладешт жилд 3.5 сая хүн үерийн аюулд өртөж байгааг тогтоосон бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нөхцөл байдал улам бүр дордож байгааг эрдэмтэд хэлж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бангладешт үерийн улмаас 1.1 сая тонн цагаан будааны ургац сүйджээ 21 цаг 41 мин Т.Дүүрэн: Хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна 21 цаг 52 мин “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” уриатай цуглаан Тбилисид болов 22 цаг 13 мин Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ 22 цаг 18 мин Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр тохиролцов 22 цаг 22 мин М.Амилал шатрын залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ 22 цаг 26 мин Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад 22 цаг 30 мин Камала Харрис 60 нас хүрчээ 22 цаг 40 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 58 мин Малчдын эрлэг нь МАН юм биш үү 23 цаг 4 мин У.Отгонбаяр: ЭМДС-гийн хөрөнгийн дутагдалтай байдал өнөөдөр бий болсон зүйл биш 23 цаг 13 мин МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо 23 цаг 25 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна 23 цаг 34 мин Энхийг сахиулагчид үндэсний агаарын тээврээр зорчиж эхлэв Уржигдар 19 цаг 32 мин Үлэг гүрвэлийн хамгийн жижиг өндөгнүүд олджээ Уржигдар 19 цаг 30 мин Р.Эрдэнбүрэн: Бур талдаа хүрдтэй машинаас татгалзана Уржигдар 18 цаг 27 мин Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг яаравчлахаар “Чайна Энержи” групптэй тохиролцлоо Уржигдар 17 цаг 53 мин "Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилж байна Уржигдар 15 цаг 16 мин Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? Уржигдар 12 цаг 55 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Малчдын эрлэг нь МАН юм биш үү Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top