x

Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг яаравчлахаар “Чайна Энержи” групптэй тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод, уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2022 онд уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэтэй уулзлаа. “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.

 

 

Эх сурвалж: ЗГХМОНХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бангладешт үерийн улмаас 1.1 сая тонн цагаан будааны ургац сүйджээ 21 цаг 39 мин Т.Дүүрэн: Хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна 21 цаг 50 мин “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” уриатай цуглаан Тбилисид болов 22 цаг 11 мин Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ 22 цаг 15 мин Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр тохиролцов 22 цаг 20 мин М.Амилал шатрын залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ 22 цаг 23 мин Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад 22 цаг 28 мин Камала Харрис 60 нас хүрчээ 22 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 55 мин Малчдын эрлэг нь МАН юм биш үү 23 цаг 1 мин У.Отгонбаяр: ЭМДС-гийн хөрөнгийн дутагдалтай байдал өнөөдөр бий болсон зүйл биш 23 цаг 10 мин МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо 23 цаг 23 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна 23 цаг 32 мин Энхийг сахиулагчид үндэсний агаарын тээврээр зорчиж эхлэв Уржигдар 19 цаг 32 мин Үлэг гүрвэлийн хамгийн жижиг өндөгнүүд олджээ Уржигдар 19 цаг 30 мин Р.Эрдэнбүрэн: Бур талдаа хүрдтэй машинаас татгалзана Уржигдар 18 цаг 27 мин Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг яаравчлахаар “Чайна Энержи” групптэй тохиролцлоо Уржигдар 17 цаг 53 мин "Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилж байна Уржигдар 15 цаг 16 мин Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? Уржигдар 12 цаг 55 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Малчдын эрлэг нь МАН юм биш үү Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top