x

Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо

Өнгөрсөн хоёр хоногт үргэлжлэн орсон цасны улмаас зам засварыг ажлыг зогсоож, ирэх хавар үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэв. Гэхдээ энэ шийдвэр тийм амар гарсангүй.

Тодруулбал, Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гаригийн орой хааж, авто замын засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Энэ явцад замын тэгш байдал алдагдаж, долгион үүссэнийг иргэд олон нийтийн сүлжээнд зураг хөрөгтэй нь тавьж, шүүмжилсний дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад эвэртэн туурайтангууд газар дээр нь ажиллажээ. Замын хөлдсөн эсэхийг нүдээр үзэж, гараар имэрч, шүдээр мэрсний эцэст энэ шийдвэрт хүрчээ.

Ингэснээр өнгөрсөн найм, есдүгээр сард хичээл сургуулийн ажилтай давхцан эхэлж, бүтэн хоёр сар нийслэлчүүдийг гацаасан зам засварын ажил арай гэж зогслоо. Нэг ёсондоо нийслэлчүүдийг тэнгэр ивээлээ.

Харин Замын хөгжлийн газрын даргын хувьд овойж, товойгоод хөлдчихсөн замынхаа "тэгш бус байдал, үүссэн долгионыг" (бас их гоёоор хэлнэ ээ, тэрийгээ) засах хүндхэн ажил үлдлээ. Хэрэв нар гарвал, цас орохгүй бол засна даа л гэсэн байна. Гэвч өдийд нар гарлаа гарлаа гээд өдөртөө ч нэмэх хэм рүү орохоо больсон хойно юу л бол.

Ер нь бол шөнөдөө хасах хэм рүү орсон үед зам засварын ажил хийж болдоггүй гэдгийг зам тавьж байгаа компаниуд бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч хотын дарга Х.Нямбаатар "11 дүгээр сард багтаж зам засварын ажлыг дуусгана" гэж муйхарласаар байгаад хүний хөдөлмөр, төсвийн хөрөнгөөр тоглоод дуусгаж байгаа нь энэ ажгуу. Зам засах ч гэж дээ, байгаа зам дээрээ өнгөн хучилт хийгээд тэр нь хүйтэнд барьцалдахгүй хаван үүсээд, хонхойж гүдийгээд хөлдчихсөн л хэрэг шүү дээ.

Гэхдээ муу юманд ч сайн тал бий гэдэг. Хэрвээ Энхтайвны гүүрнээс шавж эхэлсэн цемент нь шөнөдөө хөлдөөд дошийчихоогүй бол Х.Нямбаатар дарга ирэх сарын 1 гэхэд зам байтугай Зайсангийн хуучин гүүрийг нураагаад, жинхэнээсээ "цусыг нь холих" байлаа. Одоо хоёр эгнээ гүүрэн дээрээ багтахгүй байгаа Зайсангийнхан нэг гүүрийг нь нураачихвал бүтэн баларна биз дээ. Аз болж тэнгэр хангай нийслэлчүүдийг ивээж, зам засварын ажлыг ирэх хавар хүртэл зогсоов шүү. Эсвэл "гүүрийн ажил тусдаа" гэж зүтгээд нэгмөсөн "цусыг нь холих" хүн юм болов уу?!

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 10 цаг 57 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 16 цаг 17 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 16 цаг 28 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 16 цаг 53 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 16 цаг 57 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 17 цаг 0 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 17 цаг 3 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top