x

Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ

2024 онд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт суурилуулсан биологийн мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудад дөрвөн бодгаль мазаалайн бамбарууш бүртгэгджээ.

Тодруулбал, Баруунтоорой, Богц Цагаан Дэрс, Хөх хулс, Хатуу булаг, Хөх дэрс, Ишгэн толгойн автомат камеруудад мазаалайн бамбарууш бүртгэгдсэн бөгөөд тухайн үеийн автомат камерын мэдээлэлд (камерт бүртгэгдсэн цаг хугацаа, газрын байршил болон Эвшийн хүзүү орчмын цагаан толбо г.м) үндэслэн 2024 онд шинээр төрсөн дөрвөн бамбаруушийг ялган таниад байна. Мөн Баруунтоорой, Богц Цагаан дэрс, Цагаан тохой, Хөтөл ус, Цувлуур ус орчимд 2023 оны төл буюу 1 наст бамбарууш бүртгэгдсэн байна.

Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс цагаан богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас ингэс хавиар байршин нутагладаг. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан мазаалайг 1967 оноос судалж эхлэх үед тоо толгой нь 20-35 орчим байжээ.

Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгардаг.

Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж буй ангилалд ордог мазаалайг хамгаалах хүрээнд 1953 онд хуулиар агнахыг хориглон, 1975 онд Говийн их дархан цаазат газар байгуулан хамгаалалтад авч, 1987, 1997, 2013 онд Монгол Улсын Улаан номд бүртгэжээ.

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 7 цаг 10 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 7 цаг 11 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 7 цаг 15 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 7 цаг 18 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 7 цаг 20 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 7 цаг 23 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 7 цаг 26 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 7 цаг 29 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 10 цаг 21 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 10 цаг 48 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 10 цаг 52 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 10 цаг 55 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 10 цаг 58 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 10 цаг 59 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 11 цаг 0 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 11 цаг 1 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 11 цаг 3 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 11 цаг 4 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 5 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 11 цаг 6 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top