x

МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрий /2024.10.21/ хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж хариулт авчээ.

Газрын тосны үйлдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар мэдээлэл хийсэн байна.

Бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулсан, улс орныг хөгжилд түүчээлэх 14 мега төслийн мэдээллийг сонсож, улс төрийн шийдвэр гаргаад явна. Эхний удаад Газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс Энэтхэг улсын хамтын ажиллагааны хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулсан. Үйлдвэрийн ажил 2021 оноос эхлээд явж байна. Ковид цар тахлын нөхцөл байдал, хил гааль хаагдсан учир шалтгаан байсан ч бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн хүрээнд 4 багц ажил хийгдэх ёстой.

Үүнээс гурав нь бүрэн дүүрэн хэрэгжээд явж байна. Мэдээллийн хүрээнд авч үзэхэд үйлдвэрт нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэлтэй танилцаад үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт зардлыг нэн даруй шийдвэрлэх асуудлаар УИХ бэлтгэл хангаж, яаралтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Мөн үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бэлтгэх ҮАБ-ын зөвлөмжтэй учраас газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, “Петрочайна Дачин тамсаг”-ын олборлолтын асуудлыг шийдэж, нэг талд нь гаргах шаардлагатай гэж үзсэн. Цаашид үйлдвэр түүхий эдийг дотоодоосоо хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Газрын тосны үйлдвэрийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Тус үйлдвэр нь Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлийн төсөл,  2019 оноос эхлээд явж байна. Бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй нөхцөл байдлын хүрээнд 431 сая ам.доллараар хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараа дэлхий дахинд тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь нөлөөлсөн. МАН-ын бүлгийн хуралдаанаар мэдээллийг танилцуулаад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийг дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бангладешт үерийн улмаас 1.1 сая тонн цагаан будааны ургац сүйджээ 21 цаг 46 мин Т.Дүүрэн: Хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна 21 цаг 57 мин “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” уриатай цуглаан Тбилисид болов 22 цаг 18 мин Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ 22 цаг 23 мин Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр тохиролцов 22 цаг 27 мин М.Амилал шатрын залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ 22 цаг 31 мин Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад 22 цаг 35 мин Камала Харрис 60 нас хүрчээ 22 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 23 цаг 3 мин Малчдын эрлэг нь МАН юм биш үү 23 цаг 9 мин У.Отгонбаяр: ЭМДС-гийн хөрөнгийн дутагдалтай байдал өнөөдөр бий болсон зүйл биш 23 цаг 18 мин МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо 23 цаг 30 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна 23 цаг 39 мин Энхийг сахиулагчид үндэсний агаарын тээврээр зорчиж эхлэв Уржигдар 19 цаг 32 мин Үлэг гүрвэлийн хамгийн жижиг өндөгнүүд олджээ Уржигдар 19 цаг 30 мин Р.Эрдэнбүрэн: Бур талдаа хүрдтэй машинаас татгалзана Уржигдар 18 цаг 27 мин Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг яаравчлахаар “Чайна Энержи” групптэй тохиролцлоо Уржигдар 17 цаг 53 мин "Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилж байна Уржигдар 15 цаг 16 мин Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? Уржигдар 12 цаг 55 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?... Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Малчдын эрлэг нь МАН юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top