x

“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж, хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ

Дэлхийн улс орнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн дэвшил, инновацид суурилсан теле хяналтын камер (CCTV) өргөнөөр ашиглаж байна.

Цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийн эрүүл, оюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нута дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт 20.526, нийслэлд 29.763, нийт 50.289 камерыг байршуулсан нь олон улсын камержуулалтын стандарт, хүрэх түвшний 73.2 хувьд хүрээд байгаа юм.

Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суунаа газраасаа алга болсон бага насны 200 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсныг олж, тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв” 30-ыг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн юм.

Энэхүү төслийг цаашид хэрэгжүүлэх ажилд иргэн, хуулийн этгээд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсоноор ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бангладешт үерийн улмаас 1.1 сая тонн цагаан будааны ургац сүйджээ 21 цаг 39 мин Т.Дүүрэн: Хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна 21 цаг 50 мин “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” уриатай цуглаан Тбилисид болов 22 цаг 11 мин Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ 22 цаг 15 мин Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр тохиролцов 22 цаг 20 мин М.Амилал шатрын залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ 22 цаг 23 мин Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад 22 цаг 28 мин Камала Харрис 60 нас хүрчээ 22 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 55 мин Малчдын эрлэг нь МАН юм биш үү 23 цаг 1 мин У.Отгонбаяр: ЭМДС-гийн хөрөнгийн дутагдалтай байдал өнөөдөр бий болсон зүйл биш 23 цаг 10 мин МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо 23 цаг 23 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна 23 цаг 32 мин Энхийг сахиулагчид үндэсний агаарын тээврээр зорчиж эхлэв Уржигдар 19 цаг 32 мин Үлэг гүрвэлийн хамгийн жижиг өндөгнүүд олджээ Уржигдар 19 цаг 30 мин Р.Эрдэнбүрэн: Бур талдаа хүрдтэй машинаас татгалзана Уржигдар 18 цаг 27 мин Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг яаравчлахаар “Чайна Энержи” групптэй тохиролцлоо Уржигдар 17 цаг 53 мин "Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилж байна Уржигдар 15 цаг 16 мин Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? Уржигдар 12 цаг 55 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Малчдын эрлэг нь МАН юм биш үү Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top