Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад AI буюу хиймэл оюун ухааныг анагаах ухаанд, тэр дундаа мэс заслын үйл ажиллагаанд ашиглаж эхлээд чамгүй амжилтанд хүрсэн билээ. Шинжлэх ухааны энэ ололт манай улсад хожуу боловч нэвтэрч эхэллээ.
Хавдар судлалын үндэсний төв өнөөдрөөс робот дээр суурилсан хагалгаанд эмч нараа бэлтгэж эхэлж байна. Робот мэс заслын сургалтын төвд цөсны хүүдийн авах мэс заслын дасгалыг УИХ-ын гишүүн, гавьяат эмч Ж.Чинбүрэн шавь нартаа сургаж эхэллээ.
Робот мэс засал нь хагалгааны явцад эмчийн алдаанаас гарах эрсдлийг бууруулж, хагалгааны явцыг ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү сайжруулдаг талаар гавьяат эмч Ж.Чинбүрэн ярьж байна. Эмч, мэргэжилтнүүд дээрх сургалтын төвд эхний 40-50 цагийн сургалтыг авсны дараа бодит хагалгаа хийх боломжтой болох юм.
Робот мэс засал нь хэвлийг нээхгүйгүйгээр хэвлийн хананд хамгийн баг зүсэлт хийхээр төлөвлөгдсөн өндөр нарийвчлалтай, мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах чадвар бүхий эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга учир дэлхий өндөр хөгжилтэй орнууд нэвтрүүлээд арав гаруй жил болж байна.
Харин манай улсын хувьд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв дээр Робот мэс заслын сургалтын төвийн нээлт болж, УИХ-ын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн анхны мэс заслын дасгалыг удирдлаа.