x

Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар манай улсад айлчилж буй Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэгийн хүндэт төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур нь парламент хоорондын олон талт харилцаа мөн гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн хойд Америк дахь манай гуравдагч хөрш орон болох Канад Улс нь уул уурхай, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын түнш төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо. 

Түүнчлэн ардчилсан институцийг бэхжүүлэхийн тулд бодлогын залгамж халаа, системийн тогтвортой байдал чухал ач холбогдолтойг тодотгоод, тус нийгэмлэгээр дамжуулан үе үеийн парламентчид салбар бүрийн мэдлэг туршлагаа солилцож, хамтын ажиллагааны хүрээгээ гадаад улс орнуудад улам бүр тэлж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга Браён Вилферт, Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тууштай дээдлэн, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буйг сайшаан тэмдэглэхийн сацуу нийгмийн хөгжлийн илүү өргөн боломж, санаачилгуудыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Уулзалтад оролцогчид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж буйг тодотгоод, шинээр бүрдсэн парламентын эрх зүйн шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд онцлох үзэл баримтлалуудыг хэлэлцсэн юм. Энэ үеэр талууд монголын үе үеийн парламентын гишүүдийн оролцоо, санаачилгад тулгуурлан ижил чиг үүрэг бүхий сайн дурын нийгэмлэг байгуулах талаар харилцан санал солилцов. Айлчлалын бүрэлдэхүүнд тус нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга, Торонто хот дахь Монгол Улсын Өргөмжит консул, ноён Браён Вилферт тэргүүтэй хүний эрх, залуучуудын манлайлал, жендэрийн тэгш байдал, хүрээлэн буй орчин зэрэг нийгэм, эдийн засгийн салбарт мэргэшсэн, үе үеийн парламентчдын төлөөлөл багтсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана 12 цаг 45 мин Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ 12 цаг 45 мин Сэлэнгэ аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв 12 цаг 46 мин А.Овечкин 853 шайб оруулаад байна 12 цаг 47 мин Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой 20 цаг 49 мин Их тойрууд маргааш зам засварын ажил эхлэх тул нийтийн тээврийн найман чиглэлийг түр өөрчилнө 21 цаг 6 мин Үерт нэрвэгдсэн орнуудад 11 тэрбум евро хуваарилжээ 21 цаг 15 мин Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ 21 цаг 23 мин Маргааш зах, худалдааны төв ажиллахгүй 21 цаг 27 мин “Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана 21 цаг 35 мин М.Платини: Хөлбөмбөгчдийн тоог цөөлснөөр тоглолт илүү сонирхолтой болно 21 цаг 40 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 21 цаг 46 мин Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замуудыг хаана 21 цаг 52 мин Улсын Арслан Б.Орхонбаярт “Заан Жимни” автомашиныг гардууллаа 22 цаг 1 мин Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ 22 цаг 12 мин АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна 23 цаг 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо 23 цаг 28 мин Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина 23 цаг 34 мин Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав 23 цаг 35 мин Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг 23 цаг 36 мин
iИх уншсан
Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эр... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яама... Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзо... Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион ба... Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВ... Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Баг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сар...
Top