x

Сэлэнгэ аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв

 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт Цагааннуур сумын төвөөс зүүн урд зүгт 3 км, Зүүнбүрэн сумын төвөөс баруун зүгт 27 км, Түшиг сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайд 17:24 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээрхүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана 12 цаг 41 мин Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ 12 цаг 41 мин Сэлэнгэ аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв 12 цаг 42 мин А.Овечкин 853 шайб оруулаад байна 12 цаг 44 мин Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой 20 цаг 46 мин Их тойрууд маргааш зам засварын ажил эхлэх тул нийтийн тээврийн найман чиглэлийг түр өөрчилнө 21 цаг 3 мин Үерт нэрвэгдсэн орнуудад 11 тэрбум евро хуваарилжээ 21 цаг 12 мин Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ 21 цаг 20 мин Маргааш зах, худалдааны төв ажиллахгүй 21 цаг 24 мин “Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана 21 цаг 32 мин М.Платини: Хөлбөмбөгчдийн тоог цөөлснөөр тоглолт илүү сонирхолтой болно 21 цаг 36 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 21 цаг 42 мин Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замуудыг хаана 21 цаг 48 мин Улсын Арслан Б.Орхонбаярт “Заан Жимни” автомашиныг гардууллаа 21 цаг 57 мин Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ 22 цаг 9 мин АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна 23 цаг 25 мин Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо 23 цаг 25 мин Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина 23 цаг 30 мин Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав 23 цаг 31 мин Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг 23 цаг 32 мин
iИх уншсан
Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эр... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яама... Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзо... Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион ба... Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВ... Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Баг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сар...
Top