x

М.Платини: Хөлбөмбөгчдийн тоог цөөлснөөр тоглолт илүү сонирхолтой болно

Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ тэргүүнээр ажиллаж байсан Францын нэрт хөлбөмбөгчин Мишел Платини хэлэхдээ, тоглолтыг илүү сонирхолтой болгохын тулд багуудын тоглогчдын тоог цөөлөхийг санал болгожээ.

“Багийн нэг тоглогчийг хасаж, 10-уулаа тоглох хувилбар байж болох юм. Багууд 1900 оноос хойш 11 хүнтэй тоглож байгаа, тэр үед хөлбөмбөгчид гүйх нь бага, удаан гүйж байсан бөгөөд бие бялдрын хувьд сул байсан. Тэгэхээр одоо тоглогчдын тоог цөөлж, талбай дахь орон зайг чөлөөлж өгвөл илүү дээр байх болов уу” хэмээн 1984 оны Европын аварга Платини RMC радиод ярилцлага өгөхдөө дурдсан байна. 

Үүний зэрэгцээ отон тоглолтын дүрмийг цуцлахын эсрэг байр суурьтай гэдгээ тэрбээр илэрхийлээд “энэ бол хөл бөмбөгийн спорт дахь хамгийн ухаалаг дүрэм” хэмээн тодорхойлжээ.  

Мишел Платини 2007-2015 онд УЕФА-г тэргүүлж байсан бөгөөд Олон улсын хөл бөмбөгийн холбоонд /ФИФА/ үүссэн авлигын хэргийг мөрдөн шалгах явцад албан тушаалаасаа огцорсон юм. 2015 оны 12 дугаар сард ФИФА-гийн ёсзүйн хороооны Арбитрын танхимаас Платинигийн хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг 8 жилийн хугацаагаар хассан бол хожим нь 4 жил болгон бууруулжээ. Удалгүй 2023 оны нэгдүгээр сард Швейцарын Беллинцон хотын шүүх Платиниг луйврын хэрэгт холбоогүй болохыг тогтоож, түүнийг цагаатгасан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана 12 цаг 47 мин Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ 12 цаг 47 мин Сэлэнгэ аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв 12 цаг 48 мин А.Овечкин 853 шайб оруулаад байна 12 цаг 50 мин Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой 20 цаг 51 мин Их тойрууд маргааш зам засварын ажил эхлэх тул нийтийн тээврийн найман чиглэлийг түр өөрчилнө 21 цаг 8 мин Үерт нэрвэгдсэн орнуудад 11 тэрбум евро хуваарилжээ 21 цаг 18 мин Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ 21 цаг 25 мин Маргааш зах, худалдааны төв ажиллахгүй 21 цаг 30 мин “Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана 21 цаг 37 мин М.Платини: Хөлбөмбөгчдийн тоог цөөлснөөр тоглолт илүү сонирхолтой болно 21 цаг 42 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 21 цаг 48 мин Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замуудыг хаана 21 цаг 54 мин Улсын Арслан Б.Орхонбаярт “Заан Жимни” автомашиныг гардууллаа 22 цаг 3 мин Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ 22 цаг 15 мин АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна 23 цаг 30 мин Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо 23 цаг 30 мин Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина 23 цаг 36 мин Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав 23 цаг 37 мин Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг 23 цаг 38 мин
iИх уншсан
Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эр... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яама... Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзо... Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион ба... Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВ... Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Баг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сар...
Top