x

АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын USAP-CMA хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтад амжилттай хамрагдлаа.

Ингэснээр манай улс олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа мэдээлэв.

Улмаар ICAO-гаас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ батлаад буйг дуулгалаа.

Олон улсын байгууллагын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтын дагуу мөн Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар энэ оны 4 дүгээр сарын 26-нд байгуулсныг мөн мэдээллээ.   

Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд байгуулагдан орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна. 

АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компаниас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг мөн энэ оны 6 дугаар сард Монгол Улсад ирж, ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, IASA-гийн аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.

Түүнчлэн алсын зайд буюу АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр ширхэг “Боинг-787-9 Dreamliner” агаарын хөлгийг МИАТ ТӨХК оруулж ирсэн. Эдгээр хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй аж.

Олон улсын үйл ажиллагааны аудитын болон аюулгүй ажиллагааны 3 үе шаттай шалгалтын үйл явц, дүн болон хоёр талын харилцан хамааралтай холбоотойгоор одоогоор манай улсаас АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэх хугацааг товлох, тодорхой хэлэх боломжгүй байгааг хэллээ.

ИНЕГ-ын удирдлага олон улсын нислэгийн чиглэл, нислэг үйлдэх давтамж нэмэгджээ. Тодруулбал:

  • Монгол Улс, БНСУ-ын хооронд 7 хоногт нийт 75 нислэг буюу өдөрт дунджаар 12 нислэг,
  • Монгол-Японы хооронд 7 хоногт 20,
  • Монгол-Турк улсын хооронд 7 хоногт 8 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ.  

 

​​​​​​​Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана 12 цаг 44 мин Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ 12 цаг 45 мин Сэлэнгэ аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв 12 цаг 46 мин А.Овечкин 853 шайб оруулаад байна 12 цаг 47 мин Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой 20 цаг 49 мин Их тойрууд маргааш зам засварын ажил эхлэх тул нийтийн тээврийн найман чиглэлийг түр өөрчилнө 21 цаг 6 мин Үерт нэрвэгдсэн орнуудад 11 тэрбум евро хуваарилжээ 21 цаг 15 мин Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ 21 цаг 23 мин Маргааш зах, худалдааны төв ажиллахгүй 21 цаг 27 мин “Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана 21 цаг 35 мин М.Платини: Хөлбөмбөгчдийн тоог цөөлснөөр тоглолт илүү сонирхолтой болно 21 цаг 39 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 21 цаг 46 мин Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замуудыг хаана 21 цаг 52 мин Улсын Арслан Б.Орхонбаярт “Заан Жимни” автомашиныг гардууллаа 22 цаг 1 мин Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ 22 цаг 12 мин АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна 23 цаг 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо 23 цаг 28 мин Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина 23 цаг 34 мин Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав 23 цаг 34 мин Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг 23 цаг 35 мин
iИх уншсан
Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эр... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яама... Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзо... Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион ба... Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВ... Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Баг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сар...
Top