x

Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ

2019 оны сүүлчээр Хятадын зах дээрх халдвартай амьтдаас хүмүүст вирус халдсан гэсэн онолыг батлах шинэ нотолгоог ковид-19-ийн гарал үүслийн талаарх хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гаргажээ. Ковид дэгдсэнээс хойш таван жил орчмын хугацаа өнгөрч буй энэ үед олон улсын хамтын нийгэмлэг вирус яг хаанаас гаралтайг тодорхой тогтоож чадахгүй байсан юм. 

Халдварын эхний тохиолдлууд 2019 оны сүүлчээр Хятадын Ухань хотод илэрсэн боловч хоёр гол онол дээр ширүүн маргаан өрнөсөөр иржээ. Эхнийх нь "Уханийн лабораториос вирус алдагдсан" гэх таамаглал бол нөгөө нь хотын зах дээр зарагдаж байсан халдвартай зэрлэг амьтнаас хүмүүст халдвар тархсан гэх таамаглал юм. Олон улсын судлаачид сүүлийн онолыг илүү магадлалтай гэж үздэг боловч маргаан үргэлжилсээр байна.

Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн шинэ судалгаа нь Ухань хотын Хуанань далайн бүтээгдэхүүний захаас цуглуулсан 800 гаруй сорьц дээр үндэслэсэн бөгөөд тэнд зэрлэг хөхтөн амьтдыг худалдаалж байсан гэж үздэг. Тэдгээр сорьцыг 2020 оны нэгдүгээр сард захыг хаасны дараа цуглуулсан бөгөөд амьтан, хүнээс шууд аваагүй, харин зэрлэг ан амьтдын худалдаалдаг лангууны гадна тал, түүнчлэн ус зайлуулах хоолойноос цуглуулсан байна.

Хятадын эрх баригчдын танилцуулсан ийм төрлийн мэдээллээс үзэхэд зах дээр байсан амьтад халдвар авсан эсэхийг бид баттай хэлж чадахгүй байна гэж судалгааны багийн ахлагч Флоренс Дебарре Франс Пресс агентлагт ярьжээ. Гэсэн хэдий ч Францын CNRS судалгааны агентлагийн биологич ярихдаа, бидний судалгаагаар 2019 оны сүүлчээр энэ зах дээр загал элбэнх, цивет гэх мэт зэрлэг амьтад байсан гэдгийг баталж байна гэв.

Эдгээр амьтан захын баруун өмнөд буланд байсан бөгөөд энэ хэсгээс ковид-19-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” вирус их хэмжээгээр илэрсэн байна. Эдгээр жижиг хөхтөн амьтдад хүмүүсийн халдварладагтай ижил төстэй вирус халддаг тул хүн ба сарьсан багваахай /энэ амьтнаас “SARS-CoV-2” үүссэн гэж таамаглаж байгаа/ хоорондын завсрын тээгч байж болзошгүй гэж таамаглаж иржээ. Гэрэл зургууд бүхий нотлох баримт болон 2021 оны судалгааг эс тооцвол эдгээр амьтан Хуанань зах дээр байсан эсэх нь эргэлзээтэй байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана 12 цаг 45 мин Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ 12 цаг 46 мин Сэлэнгэ аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв 12 цаг 47 мин А.Овечкин 853 шайб оруулаад байна 12 цаг 48 мин Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой 20 цаг 50 мин Их тойрууд маргааш зам засварын ажил эхлэх тул нийтийн тээврийн найман чиглэлийг түр өөрчилнө 21 цаг 7 мин Үерт нэрвэгдсэн орнуудад 11 тэрбум евро хуваарилжээ 21 цаг 16 мин Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ 21 цаг 24 мин Маргааш зах, худалдааны төв ажиллахгүй 21 цаг 28 мин “Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана 21 цаг 36 мин М.Платини: Хөлбөмбөгчдийн тоог цөөлснөөр тоглолт илүү сонирхолтой болно 21 цаг 40 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 21 цаг 47 мин Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замуудыг хаана 21 цаг 53 мин Улсын Арслан Б.Орхонбаярт “Заан Жимни” автомашиныг гардууллаа 22 цаг 2 мин Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ 22 цаг 13 мин АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна 23 цаг 29 мин Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо 23 цаг 29 мин Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина 23 цаг 34 мин Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав 23 цаг 35 мин Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг 23 цаг 36 мин
iИх уншсан
Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эр... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яама... Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзо... Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион ба... Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВ... Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Баг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сар...
Top