x

Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг

Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх буюу оюуны ерөнхий чадамж доройтох өвчинтэй тэмцэхэд тусалж, даамжрах эрсдэлийг бууруулдаг гэж Австралийн Перт хотод орших Эдит Коуэний нэрэмжит Их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. 

Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, түүнчлэн улаан дарс, хар шоколад, цайнд агуулагддаг флавоноид хэмээх байгалийн бүлэг бодис нь оюуны ерөнхий чадамж доройтож тэнэгрэх өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг гэж Белфаст хот дахь Хатан хааны их сургуулийн судлаачидтай хамтран ажиллаж буй Австралийн эрдэмтэд мэдэгдсэн байна. "Флавоноидоор баялаг хоол хүнсийг өдөр бүр хэрэглэх нь оюуны уг өвчин даамжрах эрсдэлийг 28 хувиар бууруулдаг" гэж судалгааг ахлан явуулсан Эдин Кэссиди хэлжээ.

Судлаачид 10 жилийн туршид 40-70 насны 120 мянга гаруй хүний хоолны орцыг судалсныхаа дараа флавоноидоор баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс тэнэгрэх өвчинд өртөх эрсдэл бага байсныг илрүүлжээ. Мөн өвчин даамжрах эрсдэлийг бууруулахад нөлөөлж буй хоол тэжээлийн гол хүчин зүйлүүд нь улаан дарс, цай, шоколад, жимс жимсгэнэ болохыг тогтоосон байна.

“Флавоноидоор баялаг хоол хүнсний өдөр тутмын хэрэглээг нэмэгдүүлэх нь одоогоор ямар ч үр дүнтэй эмчилгээ байхгүй байгаа тэнэгрэл өвчин даамжрах эрсдэлээс сэргийлж болдог гэдгийг бидний судалгаа харуулж байна” гэж Хатан хааны их сургуулийн судлаач Эми Женнингс хэлжээ. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, одоогоор дэлхий даяар тэнэгрэл өвчинд нэрвэгдсэн 55 сая гаруй хүн байгаа бөгөөд жил бүр 10 сая шахам шинэ тохиолдол бүртгэгддэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 16 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 20 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 22 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 24 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 29 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 33 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 37 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 40 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 46 мин Норвег улс цахилгаан автомашинд бүрэн шилжинэ 1 цаг 31 мин “Кока-Кола” компани Европоос бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татаж байна 1 цаг 43 мин Майкл Жексоны тухай киноны нээлтийг хойшлуулжээ 1 цаг 50 мин Электрон тамхины хэрэглээтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ 1 цаг 59 мин Гурван баяр, нэг Монгол 2 цаг 15 мин Байнгын хороо: Утааны гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ 2 цаг 41 мин Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавд 8 жилийн ял оноожээ 3 цаг 1 мин Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна 3 цаг 12 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав 3 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 3 цаг 21 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 18 цаг 49 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top