Манай улсад болж буй снукер биллиардын 15 улаан бөмбөгний Дэлхийн цомын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр дунд шөвөгт Хонконгийн тамирчныг 3:0-ээр хожсон. Улмаар хагас шигшээд дэлхийн долоон удаагийн аварга Хонконгийн тамирчин Нг Он Юүэд дийлдсэнээр хүрэл медалийн эзэн болов.
Түүний хувьд одоо энэ сарын 21-нд Улаанбаатар хотод эхлэх снукер биллиардын зургаан улаан бөмбөгний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.