Брендан О'Реган гэдэг ажил хэрэгч хүн 1947 онд Ирландын Шаннон нисэх буудлын дундын бүсэд гаалийн татваргүй дэлгүүр нээжээ. Тэр нисэх буудалд Атлантын далай дамжин нисэх онгоцнууд шатахуун авч, зорчигчид нь хоёр цаг орчим хүлээдэг байв.
Дундын бүс нь Ирландын нутаг гэгдэхгүй учир О'Реганы дэлгүүр орон нутгийн татварт хамрагдахгүй учраас бараанууд нь хямд байлаа. Энэ санаа нь шинэ биш, гаалийн татваргүй наймаа өмнө нь усан онгоцууд дээр хийгддэг байв. Иргэний агаарын тээвэр хөгжиж, нисэх буудлуудад зорчигчдын тоо нэмэгдсэнээс энэ бизнесийн томоохон боломж үүсчээ.
Эх сурвалж: vokrugsveta.ru