x

Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж

Америкийн Лас-Вегас хотноо энэ сарын 7–11-ний өдрүүдэд ахуйн цахим техникийн олон улсын үзэсгэлэн явагдаж өнгөрлөө. Жил бүр олны анхаарлыг татдаг үзэсгэлэн дээр танилцуулсан ер бусын, санаанд оромгүй таван топ гажетыг сонирхуулъя.

От ИИ-подушки для борьбы с храпом до наушников для чистки ушей. Топ-5 новаций CES 2025

Зургийг: Yahoo

1. Давсны цахилгаан халбага
Давснаас татгалзах эсвэл хэмжээг нь багасгах гэдэг ихээхэн ээдрээтэй асуудал. Түүнийг энэ цахим төхөөрөмжөөр зохицуулахыг япончууд санал болгож байна. Одоогоор зөвхөн Японд худалдаж байгаа төхөөрөмж нь илүү нэмэлт амтлагчгүйгээр хоолны давсыг “тааруулна”.
Гажет бидний иддэг натрийн ионыг өөртөө цуглуулж, хоол давстай мэт мэдрэмжийг өгдөг. Ийм халбаганы үнэ $127.

От ИИ-подушки для борьбы с храпом до наушников для чистки ушей. Топ-5 новаций CES 2025

Зургийг: Lifehacker

2. Халуун хоол, унд хөргөж өгдөг робомуур
Бас нэг ер бусын Nékojita FuFu төхөөрөмжийг япончуудын Yukai Engineering компани бүтээн танилцуулав. Гажет хоол ундыг хөргөж өгдөг. Түүнийг аягандаа буюу гүнзгий савны хананд наалдуулдаг. Таны шөл эсвэл цайг янз бүрийн хүч, хурдаар үлээж хөргөнө.
Nékojita гэдэг нь "муурны хэл", FuFu нь хоолоо үлээх дууг илэрхийлдэг аж. Бүтээгчид нь робомуур хоолны халууныг 88-аас 71 °C хүртэл гурван минут, 66 °C хүртэл таван минутын дотор хөргөнө гэж тайлбарлав.

От ИИ-подушки для борьбы с храпом до наушников для чистки ушей. Топ-5 новаций CES 2025

Зургийг: Homecrux

3. Хурхиралтын эсрэг зохиомол ой ухаантай дэр
Нойрыг илүү тайван болгодог ашигтай төхөөрөмжийг үзэсгэлэн дээр үзүүлэв. Энэ нь зохиомол ой ухаантай дэр юм.
Эхлээд 10 Minds компанийн бүтээсэн дэр хэрэглэгчийнхээ нойрны хугацаа, хурхирч эхлэх мөчийг тогтооно. Дараа нь хурхирах үед дэр нь агаарын уутнуудаа үлээн томорч, жижгэрч толгойн байрлалыг өөрчилдөг. Энэ гажетын үнэ $700.

От ИИ-подушки для борьбы с храпом до наушников для чистки ушей. Топ-5 новаций CES 2025

Зургийг: Engadget

4. Нарны зайтай бүрх малгай
EcoFlow Power Hat нэртэй бүрх малгай нь USB-A болон USB-C оролтоор цахим төхөөрөмжүүдийг цэнэглэдэг нарны зайн төхөөрөмжөөр тоноглогджээ. Малгайн хүчин чадал бага хэмжээний цэнэг өгнө. Энэ малгай 370 грамм жинтэй ба үнэ нь $129.

От ИИ-подушки для борьбы с храпом до наушников для чистки ушей. Топ-5 новаций CES 2025

Зургийг: ZDNet

5. Чих цэвэрлэдэг чихэвч
Bebird компанийн танилцуулсан EarSight Flow нь камераар тоноглогдсон бөгөөд чихний сувгийн байдлыг харуулж, хулхийг цэвэрлэх, хатаах төхөөрөмжтэй. Тусгай хөтөлбөрөөр чихний байдлыг хянах боломжтой.
Чихэвчийн үнэ $199 бөгөөд энэ оны тавдугаар сард зах зээлд гарах юм байна.

 

Эх сурвалж: OfficeLife

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 2 цаг 47 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 13 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 3 цаг 17 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 3 цаг 20 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 3 цаг 23 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 3 цаг 24 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 3 цаг 26 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 3 цаг 27 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 3 цаг 28 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 3 цаг 29 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 31 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 3 цаг 31 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 5 цаг 15 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 5 цаг 17 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 5 цаг 18 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 5 цаг 20 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 5 цаг 21 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 5 цаг 32 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 5 цаг 38 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top