x

Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шоронд хоригдож буй жагсагчдыг суллах тухай Кубын эрх баригчидтай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалтаас тус улсыг хасах шийдвэр гаргасныг Цагаан ордон мягмар гарагт мэдэгджээ. 

Гэхдээ ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ирэх долоо хоногт тангараг өргөсний дараа уг шийдвэрийг цуцалж магадгүй. Учир нь Д.Трамп 2021 онд эхний бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд Куба улсыг энэ жагсаалтад дахин оруулж байсан юм. 

"Шинжээчид дүгнэлтээ гаргаж дууссан бөгөөд Куба улс терроризмыг ивээн тэтгэгч улс гэдгийг батлах мэдээлэл бидэнд алга" гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Хэдэн хоригдлыг суллах нь тодорхойгүй байгаа боловч дээрх албан тушаалтны хэлснээр, суллах үйл явц удахгүй эхлэх бөгөөд нийт суллагдах хүний тоо "нэлээд олон" байх болно гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Куба дахь улс төрийн хоригдлууд болон үндэслэлгүйгээр баривчлагдсан хүмүүсийг" хүмүүнлэгийн үүднээс суллах тухай Куба улстай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд Католик сүм чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

Куба улс 60 гаруй жилийн турш АНУ-ын хоригт байгаа юм. Эдийн засагт үүссэн хямралын улмаас түлш, хүнс, эм тариа, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсон нь уг хориг арга хэмжээтэй холбоотой гэж Кубын засгийн газар АНУ-ыг буруутгадаг. 

Эрчим хүчний тасалдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь гурван жилийн өмнө засгийн газрын эсрэг урьд өмнө байгаагүй эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэсэн юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон зуун хүнийг баривчилсан ба тэдний зарим нь олон жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.

2021 оны долоодугаар сард Кубын олон мянган иргэн “Бид өлсөж байна”, “Эрх чөлөө!” хэмээн хашгиран гудамжинд гарчээ. Энэ нь засгийн газрын хувьд томоохон сорилт болж байв. Жагсаалыг АНУ-ын эрх баригчид зохион байгуулсан гэж Кубын засгийн газар мэдэгдэж байсан бөгөөд жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.

Үүний сацуу “COVID-19” цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийн буруу бодлого нөхцөл байдлыг улам дордуулсан гэж шинжээчид үзэж байгаа юм.

Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел АНУ-ын хориг арга хэмжээг “геноцид” гэж нэрлээд, Д.Трамп сонгогдсоны дараа улс орон нь “бүр ч хэцүү нөхцөл байдалд” орохоор байна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Куба улс Америкийн шинэ засаг захиргаатай "яриа хэлэлцээ" хийхэд бэлэн байна гэж тэрбээр Д.Трамп сонгуульд ялснаас долоо хоногийн дараа үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 

Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний бүрэн эрхийнхээ хугацаанд /2017-2021 онд/ Кубын эсрэг 1962 оноос хойш хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг улам чангатгасан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 1 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 3 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 6 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 мин Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 5 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 31 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 3 цаг 35 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 3 цаг 38 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 3 цаг 41 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 3 цаг 42 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 3 цаг 44 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 3 цаг 45 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 3 цаг 46 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 3 цаг 47 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 49 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 3 цаг 49 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 5 цаг 33 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 5 цаг 35 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 5 цаг 36 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top