Фото: REUTERS/Carlos Osorio
Орных нь хүн томилогдонгуут тэр огцорч, Либерал намын даргын суудлыг орхино гэж Жастин Трюдо нэгдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ. Канадад ялсан намын дарга л Ерөнхий сайд болдог учраас либералуудад намыг нь хэн дараагийн сонгуульд хөтлөн удирдах хүнийг тодруулахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Трюдо орлох хүнээ олох цаг хугацааг намдаа гарган өгч байна.
Трюдо огцроход ямар шалтгаан байв
Жастин Трюдо гурван бүрэн эрхийн хугацаанд дараалан Ерөнхий сайдаар ажилласан ч сүүлийн жилүүдэд түүний нэр хүнд мэдэгдэхүйц унаж ирэв. Түүнийг дагаад толгойлсон намынх нь нэр хүнд ч уналаа. Сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацаанд нь нам нь Нийгмийн танхимд олонх болж чадсангүй. Трюдо "цөөнхийн парламент” гэсэн сөрөг намуудтай эвсэл байгуулж иржээ.
Ерөнхий сайдын нэр хүндэд 2023 оны есдүгээр сарын 22-нд Нийгмийн танхимд нацист гэмт хэрэгтэн Ярослава Гуньког урин түүнд Зеленскийн хамт хүндэтгэл үзүүлсэн нь том цохилт болов. Өндөр настай "эсэс"-ийн дайчинг уриад Канадын парламент, ерөнхий сайд Жастин Трюдо, дэд ерөнхий сайд Христя Фриланд ба Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар зогсон алга ташин хүндэтгэл үзүүлсэн байв. Энэ дуулиан Канадад төдийгүй гадаад орнуудад дургүйцэл төрүүлсэн юм.
2024 оны арванхоёрдугаар сард Канадад ээлжит дуулиан үүсч, Трюдогийн эртний хамтран зүтгэгч бөгөөд дэд ерөнхий сайд, Сангийн сайд Христя Фриланд өөрийн халагдсан өдөр өргөдлийнхөө зурагтай "твит"-ийг нийтлэн ерөнхий сайдыгаа, АНУ-ын зүгээс татвар нэмэгдүүлэх аюул занал гарч байгаагийн эсрэг холбооны төсвийг чиглүүлэн хэмнэхийн оронд “өндөр үнэтэй улс төрийн урхи тавьж байна” гэж буруутгасан байв. Өмнө нь АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын бараанд гаалийн татварыг 25%-иар нэмэгдүүлнэ гэсэн юм.
Гадаадын хэвлэлд мэдээлснээр, Трюдо, Фриланд хоёрын зөрөлдөөний гол шалтгаан нь ерөнхий сайд түүнийг Канадын банкны тэргүүн асан Марк Карнигаар солино гэж утасдан хэлсэн нь болжээ. Сайд хатагтай танхимд зэрэг буун үлдэж болох байсан ч тэрээр тушаал буулаа гээд огцрохоор шийдсэн байна.
Фриланд огцорсны дараа Трюдогийн эвслийн гол холбоотон Шинэ ардчилсан намын тэргүүн Жагмит Сингх захидал нийтлүүлэн нам нь засгийн газрыг огцруулахын төлөө байгаа гэв. Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Нийгмийн танхим энэ сарын 27-нд авч хэлэлцэх юм.
Өмнө нь Трюдогийн засгийн газар гурван удаа итгэл үзүүлэх эсэх асуудлыг туулан гарч ирсэн. Гэтэл одоо либералуудын чансаа нь 16% хүртэл унажээ. Огцрох тухай мэдэгдлээ хийж байхад нь сөрөг хүчнээс гадна нам нь бас огцрохыг түүнд уриалсан байлаа.
Шилжилтийн үе
Огцорно гэдгээ зарласан ч Жастин Трюдо тушаалаа шууд орхисонгүй, өөрийн орлох хүнээ зарласангүй. Тэр ерөнхий сайд хэвээр үлдээд Либерал намынхаа шинэ лидерийг олтол намаа удирдана.
Лиерал нам нь шинэ лидерээ олоход Үндсэн хуульд зааснаар 90-ээс дутуугүй хоног шаардлагатай. Намдаа тэр хугацааг ашиглахын тулд Трюдо пророгацийг (парламентын хуралдаануудын хоорондын завсарлага) шаардав. Тэр завсарлага нь гурдугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ. Түүнийг Канадын амбан захирагчийн шийдвэрээр сунгаж болно.
Лавалгаа
Пророгац нь Их Британи ба Хамтын нөхөрлөлийн орнуудын хааны томилсон амбан захирагчийн шийдвэрээр хийгдэж, сунгагдсан байх ёстой. Завсарлагын үеэр Засгийн газар нь ажиллаж харин хууль тогтоох байгуулах ажлаа бүрэн зогсоодог..
Өргөн баригдсан хуулийн бүх төслүүд ба Британийн титмийн батлаагүй хуулиуд бүгд хогийн саванд энэ үеэр хаягддаг. Одоо тийм цохилт дор хуулийн төслүүд, түүний тоонд Интернэтээр хор хөнөөл үзүүлсэн тухай, Уугуул иргэдийн нийгэмлэгийг ундааны усаар хангах тухай, гадаадад төрсөн канадчуудын хүүхдүүдэд иргэншлэл олгох тухай, хувь хүн болон корпорацийн хөрөнгийн өсөлтөд нэмэлт татвар тогтоох тухай зэргийн хуулиуд ороод байна. Сүүлийн хуулийн төсөл нь 2009 оны Үндсэн хуульд нийцэхгүй хуулийг солих ёстой байсан нь одоо бараг талаар өнгөрлөө. Учир нь энэ талаар шүүхээс Засгийн газарт өгсөн хугацаа нь дуусан байх юм.
Пророгацийн бас нэг эрсдэл нь хэдхэн хоногийн дараа албандаа орох Дональд Трампын үйлдэлд шууд хариу барих аргагүй болгож байна. Сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп канадын бараанд татвар тогтооно, Канадын Америкийн 51 дэх муж болгоно гэсэн юм. Парламентын ажлын завсарлага нь хууль яаран шинэчлэх хэдэн сарын дотор төсвийг өөрчлөх боломжгүй болгож байна.
Гэсэн хэдий ч гуравдугаар сарын 24 хүртэл Канадын засгийн газарт онцын эрсдэл гарахгүй. Яахав Трамп худалдааны хамтын ажиллагаанд өөрчлөлт гаргаж чадах авч Канадыг нэгтгэх нь юу л бол.
Сүүлийн удаа Канадын парламентын пророгацийг 2008 онд либералууд ба ШАН хоёр цөөнхийн консерватив Засгийн газарт итгэл үгүүлэхгүй гэсний төлөө хэрэглэсэн байв. Тэр үед ерөнхий сайд Стивен Харпер амбан захирагчид хандан долоон долоо хоногийн завсарлагыг хүссэн юм. Тэр хугацаанд эвсэл нь өөрөө задарч парламентыг үлдээнэ гэж тэр найдсан юм. Дараагийн 2009 оны пророгацийг зарлуулах гэсэн нь таагүй мөрдөн шалгалтаас зугтах арга байлаа.
Трюдог залгамжлах боломж хэнд байна вэ
Либералын лидер болохоор хүмүүст Марк Карни, Христя Фриланд хоёрыг шинжээчид нэрлэж байна. Тэдэнд Трюдо улс төрийн орон зайг чөлөөлсөн ба өөр залгамжлагч нар харагдахгүй байгаа нь дүгнэлт хийх боломжийг өгсөнгүй.
Канадын Төв банкны тэргүүн асан бөгөөд намын зөвлөх Марк Карни, хэдийгээр Трюдо Фриланд хоёрын зөрөлдөөний шалтгаан болсон ч засгийн газарт орохгүй гэсэн. Карни өөрөө өрсөлдөөнд оролцохоос татгалзаагүй. Түүний давуутай тал нь эдийн засаг ба уур амьсгалын бодлого, нэг үгээр либералуудын ялагдал хүлээсэн салбарууд юм.
Ерөнхий сайдын орлогч асан Христя Фриланд танхимын хамгийн танил гишүүдийн нэг бөгөөд сайн солилцоо байж болохыг шинжээчид хэлж байна. Бас тэр украин гаралтай канад эмэгтэй Киевын гол лоббичин байв. Дээр нь Трампын өмнөх багтай ажиллаж сурчээ.
Тээврийн сайд Анита Ананд, Британийн Колуби мужийн захирагч Кристи Кларк, Инновац, ШУ ба аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампань, Гадаад хэргийн сайд Мелани Жоли нар бас өрсөлдөөний гол хүмүүс байж болно.
Гадаадын шинжээчид бол намыг хэн ч толгойлсон либералууд сонгуульд ялахгүй гэж хэлж буй. Өнөөдөр Канадын Консерватив намын лидер Пьер Пуальевр гэдэг баруунтан их алдартай байна. Инфляци, мөн дүрвэгчдийн урсгал нэмэгдсэнээс орж ирэгчдийн тоо нь босгон бэлтгэсэн сууцнаас хамаарна гэж тэр мэдэгдэж, нэр хүнд олж байна.
М.ЦОГТ