x

Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй

Гэрэл зургийг gogo.mn

“Засгийн газар огцор” жагсаал дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжилж байна. Энэ үеэр Эрх чөлөөний эвслийн тэргүүн Б.Цацралтай жагсаалын эргэн тойронд ярилцлаа.

-Жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Ер нь энэ жагсаал ямар зорилготой эхэлсэн бэ. Үр дүндээ хүрч байна уу?

-“Засгийн газар огцор” жагсаал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр зарлагдсан. Зорилго нь бол Засгийн газрыг огцруулах, үр дүн нь Засгийн газрыг огцруулсан байх. Өнөөдөр гүйцэтгэх засаглал ажлаа хийж чадахгүй байна, татвар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид өнөөдөр утаа, түгжрэл, эрүүл мэндийн асуудал, боловсрол зэрэг бүх үзүүлэлтээрээ уруудан доройтож байгаа. Энэ нь алсдаа юунд нөлөөлөх вэ гэвэл залуучуудын сурч мэдэх, эрүүл амьдралын орчныг шууд булааж байгаа гээд ойлгож болно. Ядуу, авлигалд идэгдсэн, хууль нь эрх тэгш бус үйлчилж байгаа энэ нөхцөлд улсын үзүүлэлт олон улсад унаж байна. Энэ үзүүлэлттэй зэрэгцээд манай монгол залуучуудын гадагшаа явж сурч мэдэх, визэнд ороход хүртэл хүндрэл учирч эхэлдэг.

Тэгэхээр бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн гаргаж буй шийдвэрүүд монголчуудын амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс огцрох хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй Засгийн газрыг “ажлаа хийгээд өгөөч тэгэх үү” гэдэг жагсаал болдог ийм гутамшигтай эрх чөлөөт улс гэж байхгүй. Үүнийг залуучууд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай улсын хүн амын тэн хагас нь залуучууд. Энэ залууст маш том ирээдүй бий. Бусад улстай хамтарч ажиллах, гадны мэдлэг чадварыг нь Монголдоо нутагшуулах, шинэ бизнес эхлүүлэх олон санаа байгаа. Энэ болгоныг нь ажлаа хийж чадахгүй хэдэн хүмүүс суучихаад, төсөв бүрдүүлж байна гэж татвараа нэмчихээд, тэрийгээ өөрсдийнхөө хувийн ашиг сонирхолд зарцуулаад байж болохгүй ээ. Тийм эрхэлсэн юм гэж байхгүй. Бид насанд хүрсэн хүмүүс. Ажлаа хийж чадахгүй хүмүүст хариуцлагаа тооцож явуулдаг байх хэрэгтэй. Энэ бол маш энгийн зарчим. Энгийн зүйлийг бид хийхгүй байсаар байгаад ийм дорд байдалд орчихоод байна. Засгийн газрыг огцор гэж хэлсэн хүмүүсийг шалгаж тагнаад явдаг, харж байгаад төрийн тусгай хамгаалалттай газраар зодуулчихдаг. Ийм балмад, бүдүүлэг оюун санаатай байж огт болохгүй.

-Татварын дарамт, үнийн өсөлт, утаа гэх мэт олон асуудал байгаа. Энэ жагсаал цаашдаа эдгээр асуудлаас бага ч болов ангижрах боломжийг бүрдүүлэх үү?

-Бидний найдвар юу вэ гэвэл залуучууд. Залуучууд маань тэр хүмүүс ажлаа хийж чадахгүй байна, миний төлсөн татвар өөр зүйлд зарцуулагдаад байна, миний цалин амьдралд хүрэхгүй байна гэж бодож байгаа бол талбай дээр ирээд “Засгийн газар огцор” жагсаалд нэгдэхэд буруудах зүйл байхгүй. Жагсаал цуглаан гэдэг бол огт муу муухай зүйл биш. Энэ бол оролцоо. Энэ бол үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Үгээ хэлсэн, үзэл бодолтой байсан хэнийг ч нухчин дарж чадахгүй. Энэ бол бидэнд байгалиас заяасан эрх чөлөө. Тэгэхээр бид эрхээ эдлэх хэрэгтэй.

-Жагсаалын үр дүнд Засгийн газар огцорвол иргэдийн дараагийн шаардлага юу байх бол?

-Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газар яахыг харцгаая. Дараагийн Засгийн газар томилогдох ёстой. Тэр Засгийн газар бас ажлаа хийж чадахгүй бол огцруулах эрх нь бидэнд, иргэдэд байгаа. Одоо бид цаашдаа яах юм бол, амьдрал сайжрах юм болов уу гэсэн гэнэн бодолтой, тийм хүлээлт байх ёсгүй. Харин бид Засгийн газрыг огцруулаад ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог байх нь нэгдүгээр асуудал. Дараагийн түвшинд бид өөрсдийнхөө төлж байгаа татвар, нийгмийн амьдралдаа оролцох хэрэгтэй. Оролцоо гэдэг нь бидний төлж байгаа татвар хаашаа яваад байна, олон нийтэд үйлчилж чадаж байна уу гэдэг дээр хяналт тавих зүйл. Нэг хүн гаргаж ирчихээд тэр маань сайхан болгочих байлгүй дээ гэвэл юу болдгийг тод томруунаар одоо харж байна. Тэгэхээр бид өөрсдийнхөө оролцооны эрхийг хэн нэгэнд өгөхгүй ээ. Энэ жагсаал дээр ямар нэгэн удирдагч манлайлагч хайгаад явахгүй, бид өөрсдийнхөө эзэд нь. Уг нь Төрийн ордонд байгаа хүмүүс бидэнд үйлчлэх гээд энэ дотор суугаад байгаа шүү дээ. Гэтэл яагаад хэдэн давхар хамгаалалтад суугаад байгаа юм. Энэ хүмүүс биднээс юугаараа өөр, ангид болсон юм. Яг юу хийгээд ийм чухал байгаа юм. Хүмүүс гадаа хэдэн цаг түгжрээд ажилдаа ирж байхад, энэ хэд яагаад хэдхэн минутын дотор ажилдаа ирж чадаад байгаа юм. Энэ асуултад л хариулахаас эхэлнэ.

-Жагсаал хэр удаан үргэлжлэх вэ. Өмнө жилүүдэд жагсаал болж байсан ч тодорхой үр дүнд ч хүрээгүй. Энэ талаар та ямар байр суурьтай вэ?

-Жагсаал Засгийн газрыг огцруулах хүртэл үргэлжилнэ. Энэ бол амьдралд хэрэгжих боломжгүй зүйл биш. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг “Одоо чи болно, яв” гэж хэлэхэд юу нь болохгүй байна. Бид ямар ч хүмүүсийг төлөөлөх эрхгүй, олон нийтээ сонсдоггүй, төсвийн мөнгөө буруу зарцуулдаг хүмүүсийг тахчихаад байж байгаа нь маш хүлцэнгүй үйлдэл.

Өмнө жилүүдэд болж байсан жагсаалыг гүйцэтгэх засаглал маань “Ажлаа хийгээд өгөөч тэгэх үү” жагсаал болгоод талбай дээр гарч ирээд “Тийм ээ, бүгдээрээ хамтдаа тэмцье” гэж мэдэгдсэн байдаг. Хамтдаа тэмцэж байгаа тэмцэл маань юу болсон бэ. Тэр олон сонсголуудын үр дүн хаана байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хийсэн юм яг юу байна. Ядаж ганцыг нэрлэчих л дээ. Эцсийн дүндээ хүмүүст хуурамч, залхмаар мэдээллийг шүүлтүүргүйгээр өгч байгаа учраас монголчуудын оюун санаа ядарч байна, бохирдож байна. Цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Тэгэхээр эрүүл ухаантай, эрүүл үзэл бодолтой хүмүүс төв талбайдаа ирэхэд нээлттэй.

Энэ жагсаалд хэн ч толгойлохгүй. Өөрийнхөө эзэн нь болоод огцруулах хэрэгтэй гэдэг уриалга дэвшүүлж байгаа. “Засгийн газар огцор” жагсаалаас Засгийн газартай аливаа хэлбэрийн зөвшилцөл хийхгүй. Яриа тайлбар сонсохгүй. Зөвхөн огцруулна гэдэг шаардлага өгч байгаа. Өмнө жагсаалууд дээр зөвшилцөл хийх гэж байна гээд нэг хэсгийг нь аваад орчихдог. Тийм таван төрлийн ажил хийхээр боллоо гэдэг. Тэр таван ажлыг нь хэн ч мэддэггүй. Яаж хэрэгжээд байна. Хэн хариуцлага тооцох юм. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд төв талбай дээр ирэхээр эргээд иргэдэд “Хамтдаа тэмцье” гээд хариуцлага ногдуулчихдаг. Л.Оюун-Эрдэнэ хөлд орж байгаа хүүхэд биш. Нэг хүн араас нь бөөцийлөөд аргадаад явах ёстой юм бол больчих оо л гээд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (59.153.115.50)
    ...ямартаа ч ЭБЭ шиг Эрдэнтийг хувьд аваагүй.. харин түмэндээ хүртээж өгсөн, дахиад 33 ордууд байгаа...үнэндээ ямарч бодлого байхгүй хэн ч итгэх арггүй зүгээр л ЗГ огцор гэдэг ёстой Эбэдэх гэж энэ дээ...ИЙМ АМАРХАН Л гэж бна шүү....
    2025 оны 01 сарын 14 | Хариулах
  • Готов (202.9.40.33)
    Уг нь бодол нь зөв. Тэгэхдээ МАН-ын хөлдүү толгойтнууд, шинэ коммунистууд төсвийн мөнгөнөөс хумслагчид үүнийг ойлгох нь юу л бол.
    2025 оны 01 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 12 цаг 55 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 13 цаг 30 мин Мүраками Харүкийг унших албатай юу 13 цаг 50 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 14 цаг 35 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 16 цаг 40 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 16 цаг 49 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 17 цаг 1 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 17 цаг 4 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 17 цаг 9 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 17 цаг 13 мин Инфляци 9 хувьд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 2025-01-12 Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 2025-01-12 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 2025-01-12 Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 2025-01-12 Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 2025-01-12 Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 2025-01-12 Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top