x

Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ сарын 14-нд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хуралдаж, үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, чиг хандлагын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, манай улс 2021 онд нийт 594.8 сая.м3/ жил, 2022 онд 606.2 сая.м3/ жил, 2023 онд 679.1 сая.м3/жил, 2024 оны урьдчилсан дүнгээр 618 сая.м3/жил ус ашигласан тухай танилцуулаад, ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувь, уул уурхайн салбар 26.1 хувь, хүн амын унд ахуй 14.5 хувь, эрчим хүчний салбар 5.8 хувь, үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбар 5.0 хувийг тус тус эзэлж байгааг дурдав.

Ус, рашааны нөөц ашигласны төлбөрөөр 2021 онд 48.1 тэрбум, 2022 онд 50.9 тэрбум, 2023 онд 85 тэрбум, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 74.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн бол Байгалийн нөөц ашигласны төлбөр буюу газар, ус, ой, ан амьтан, ургамлын нөөц ашигласны төлбөрөөр 2020-2023 онд нийт 882 тэрбум төгрөг аймаг сумын төсөвт оржээ. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ ашигт малтмал олборлох, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэхэд гадаргын усанд 10 хувь байсныг 25 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгож 2021 онд нэмэгдүүлсэн байна. Харин унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт хатуулгыг цэнгэгжүүлж, зөөлрүүлэн ашигласан усны төлбөрийг гадаргын болон газрын доорх усанд тус тус 50 хувь, ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах зориулалтаар ашигласан усанд 100 хувь, цас бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан тохиолдолд мөн 100 хувь чөлөөлж байгаа ажээ. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөр ийн хувиар тооцох байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 2023 онд 54.3 тэрбум төгрөг баталснаас 41.2 тэрбум төгрөгийг гүйцэтгэлтэй гарсан байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа өмнөд говийн бүсэд усыг хэмнэлттэй ашиглах шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дахин ашиглах, хур тунадасны, уурхайн шүүрлийн болон ахуйн цэвэршүүлсэн усыг эргэн ашиглах, зарим томоохон голуудад урсцын тохируулга хийж хуримтлуулж, шилжүүлж ашиглах зэрэг менежментийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж буйг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулгадаа дурдаж, цаашид улам бүр өсөх усны эрэлтийг хангахын тулд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлов.

Усан хангамж, үйлдвэрлэлийн ус ашиглалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд усны хамгаалалт, түүний дэглэм, бүс, хэрэгжилт, төлбөр, хөнгөлөлт болон дахин ашиглалт, түүний стандартын талаар хөндөн асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Бейсен, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Т.Аубакир нар усны хамгаалалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан болон бохирдуулсан усны төлбөрийг зохих хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, цэвэршүүлэх байгууламж барьж усаа дахин ашиглаж байгаа аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлт, чөлөөлөлтийг мэдэгдэхүйц болгох, усыг дахин ашиглах асуудлаарх хууль, эрх зүйн орчныг бүрэн болгож, стандарт шаардлагыг тодорхойлон, үйлдвэрлэл, аж ахуйд байгалийн цэвэр ус ашигладаг явдлыг эцэс болгох, Хэрлэн-Тоонот, Орхон-Онги төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг чухал асуудлыг хөндөн ярьсан юм. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар улс орнууд байгаль дэлхийн эрхийн тухай асуудлыг Үндсэн хуульд тусгах болсон талаар дурдаж, усны эрэлт, үйлдвэрлэлд ашиглах байдал эрчимтэй нэмэгдэж буй энэ үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын байгууллага ерөнхий чиг үүргийнх байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

 Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 2 цаг 42 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 9 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 3 цаг 13 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 3 цаг 15 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 3 цаг 18 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 3 цаг 20 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 3 цаг 21 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 3 цаг 22 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 3 цаг 23 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 3 цаг 25 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 26 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 3 цаг 27 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 5 цаг 10 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 5 цаг 12 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 5 цаг 13 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 5 цаг 15 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 5 цаг 16 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 5 цаг 27 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 5 цаг 33 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top