x

Хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн буйг илэрхийлэв

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн өчигдөр /2024.09.07/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Монгол Улсын ерөнхийлөгч Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.

зураг

Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Тэрбээр хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав.

зураг

Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

 

зураг

зураг

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ 11 цаг 54 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ 11 цаг 54 мин Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирна 11 цаг 55 мин Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна 11 цаг 55 мин Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ 11 цаг 56 мин С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ 11 цаг 57 мин “Автомашингүй өдөр”-т цахилгаан мотоцикл, дугуй, суррон оролцуулахгүй 11 цаг 57 мин Англи хэлний багшийг бэлтгэхэд Канад Улстай хамтарна 11 цаг 58 мин Орхон аймаг далбаагаа шинэчиллээ 11 цаг 58 мин О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу нүүлгэх үү? 15 цаг 56 мин Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 17 цаг 58 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 18 цаг 2 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 18 цаг 7 мин Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 18 цаг 12 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 18 цаг 14 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 18 цаг 37 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 18 цаг 38 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 18 цаг 39 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 18 цаг 41 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 18 цаг 41 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил...
Top