x

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Дэлхий даяар озоны үе давхаргыг хамгаалах өдрийг энэ жил "Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколын үйл хэргийг дэмжиж байна" уриатай тэмдэглэж байна.

Жил бүрийн энэ өдрийг Монреалийн Протоколд нэгдсэн 198 орон “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш “Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж бүх нийтээр цэцэглэн хөгжиж чадах Дэлхийг байгуулцгаая” гэж уриалан, “Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол агаарын температур 1.5 хэм хүртэл нэмэгдэх тул улс орнуудад Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Засгийн газар, бизнес эрхлэгч, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, залуусын бүлэгд, орон нутгийн иргэд хамтдаа хүчин чармайлтаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн байдаг.

Одоогийн бодлого хэвээр үргэлжлүүлбэл озоны давхарга 2066 оны орчим Антарктид, 2055 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсэгт 1980 оны түвшинд хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнө) нөхөгдөх төлөвтэй. Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломж олгосноор Монреалийн Протокол нь олон хүнийг арьсны хорт хавдар, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэр, сургууль, ажлын байр дахь агааржуулалтын хэрэгцээ нэмэгдэж байгааг зогсоох боломжтой юм.

БОУӨЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, “НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг 36 жилийн өмнө баталсан. Шинжлэх ухаан технологийн үр дүнд 1920 онд хлор фторт нүүрстөрөгчийн хий буюу хөргөх шинэ технологи гарган авснаар хөргөлт, агааржуулалтын технологид ахиц дэвшил гарсан. Химийн салбарын эрдэмтэд 1975 онд судалгаа хийж, хөргөлтөд хэрэглэдэг бодис нь ууршин, хөргөлтийн төхөөрөмжөөс алдагдаж, озоны давхаргыг цоолж байгааг тогтоосон. Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг тодорхой хэмжээнд өөртөө шингээдэг. Хэт ягаан туяа хэмжээнээс хэтэрснээр озоны давхарга үгүй болж, хүний биеийн дархлаа сулрах, нүдэнд цагаа унах, болор цайх, арьсны өвчнөөр өвдөх үр дагавартай. Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг хэрэгжүүлснээр тус давхаргын цоорхой тодорхой түвшинд нөхөгдөж байгаа”-г мэдээлэв. 

Монгол Улс озон задалдаг бодисын импортын хэрэглээг үе шаттай багасгах, хэрэглээнээс гаргахыг зорьж, гидрохлорфторт нүүрстөрөгч, гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын судалгаа хийжээ. Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортод тавих гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт ч сайжирч байгаа. Мөн гидрохлорфторт нүүрстөрөгч төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оноос шинээр зах зээлд нэвтрүүлэх, импортлохыг зогсоогоод байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 7 цаг 6 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 7 цаг 7 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 7 цаг 11 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 7 цаг 14 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 7 цаг 16 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 7 цаг 19 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 7 цаг 22 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 7 цаг 25 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 10 цаг 17 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 10 цаг 44 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 10 цаг 48 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 10 цаг 51 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 10 цаг 53 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 10 цаг 55 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 10 цаг 56 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 10 цаг 57 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 10 цаг 59 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 11 цаг 0 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 1 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 11 цаг 2 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top