x

Говийн бүсэд гэр бүл салалт, баруун бүсэд өсвөр насны жирэмслэлтийн асуудал тулгамдаж байна

Аймаг, орон нутагт хүний эрхийн зөрчил нэмэгдэж буйтай холбоотойгоор ХЭҮК трэх аравдугаар сараас эхлэн баруун, хангай, говь, төв, зүүн, хойд бүсэд "Хүний эрхийн төлөө хамтдаа" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.  

ХЭҮК-оос орон  нутагт түгээмэл байгаа хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлсэн нь:

Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил нийтлэг байна. Түүнчлэн гэмт хэрэг зөрчлийн тоо ихэсжээ. Тэр дундаа захиргааны зөрчил, охид бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн байна.

Говийн бүс: Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт 210,000 орчим хүн амьдарч байгаа бөгөөд уул уурхайн салбар голчлон хөгжсөн.

2023 оны жилийн эцсийн байдлаар Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувь, нэгдсэн төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 91 хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ 62,000 ажлын байрыг бий болгож байгаа.

Үүнийг дагаад уул уурхайгаас үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын хучилт тээвэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтот бүлгийн эрх хамгаалах асуудал говийн бүс нутагт тулгамдаж байгаа.

Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн голлох салбарыг эрхэлдэг бөгөөд улсын үр тарианы 60 орчим хувийг үйлдвэрлэдэг.

Төвийн хатуу хучилттай авто зам, төмөр замаар холбогдсон бүс нутаг. Дээрх бүс нутагт шилжин ирэгсдийн тоо жил болгон нэмэгдэж байгаа.

Тухайлбал Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд нийт 6,000 гаруй иргэн шилжиж ирсэн тоон үзүүлэлтээр улсдаа тэргүүлж буй. Үүнийг дагаад зорилтот бүлгийн эрхийн асуудал ихээр хөндөгдсөн. 

Тулгамдаж буй асуудалтай холбоотойгоор төсөв хөрөнгийг шийдвэрлэх, хүүхдийн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах зэрэг асуудал тулгамдаж байна.

Баруун бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт буюу агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэргийн зөрчлийн гаралтыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт зэрэг хүний эрхийн асуудлууд байна.

Түүнчлэн гаднын шалтгаант нас баралт тэр дундаа зам тээврийн осол, амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байгаа.

Тухайлбал Говь-Алтай аймагт

  • 2022 онд 295 хүн нас барсны 39
  • 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гаднын шалтгаантай нас баржээ.

Хүний эрхийн нөхцөл байдлын талаар комиссоос дүн шинжилгээ хийгээд 21 аймгийн Засаг дарга нарт мэдээллийг хүргүүлсэн юм байна. Мөн аймгийн Засаг дарга нар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулахдаа хүний эрхийн нөхцөл байдлын талаар анхаарч үзэхийг зөвлөмж болгосон гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 15 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top