x

Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан сүүлийн зургаан олимпоос дараалан медаль хүртлээ. Үүнээс гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар гурван олимпод нь дасгалжуулагчаар оролцож алт, мөнгө, хүрэл медальтныг төрүүлээд зогсохгүй ДАШТ-д багаа ахлах чамгүй амжилт үзүүлэв. 2008 онд монголчууд олимпын аваргатай болоход Х.Болдбаатар дасгалжуулагчийн оруулсан хувь нэмэр маш их. Тэгвэл 2020-2024 оны олимпын циклд Х.Болдбаатараар ахлуулсан дасгалжуулагчдын баг зуны спортын хоёр наадмаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Тодруулбал, “Токио-2020” наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл, “Парис-2024” наадмаас нэг мөнгөн медальтан төрүүлэв. Гэвч түүний зорилго, амлалт нь дахин олимпын аварга төрүүлэх байсан. Тэр 2019 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдохдоо “Дахин олимпын аварга зорилготой бөгөөд энэ зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” хэмээн ярьсан байдаг. Харамсалтай нь, түүний зорилго хоёр олимпод биелсэнгүй. Тиймээс Х.Болдбаатар дасгалжуулагч өөрийн хүсэлтээр ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон. Монголын жүдо бөхийн холбоо ч түүний хүсэлтийг хүлээн авснаар шинэ ахлах дасгалжуулагчийн эрэлд гарав.

Сураг сонсвол жүдо сонирхогчдын дунд “Орос Эрка” хэмээн танигдсан олон улсын хэмжээний мастер У.Эрдэнэбаатарын нэр хамгийн хүчтэй яригдаж буй бололтой. Хэрвээ энэ хүн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилогдвол Х.Болдбаатарын багийнхныг тэр чигээр нь халж, У.Эрдэнэбаатарт өөрийн багаа бүрдүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Эс бөгөөс зөвхөн ахлах дасгалжуулагчийг солиод чанарын ялгаа гарахгүй.

Тэгвэл өөр нэг онцгой хувилбар байна. Энэ бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар юм. Түүнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилоход эсэргүүцэх хүн бараг гарахгүй. Ямартай ч Монголд үйл ажиллагаа явуулдаг жүдогийн клубуудын дасгалжуулагч нарын дийлэнх нь түүнийг дэмжиж буй бололтой. Үг, үйлдлээс нь энэ бүхэн тодорхой харагдана. Тиймээс Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд Х.Цагаанбаатарыг ирсэн даруйд нь хүлээн авч уулзан, санал тавихад буруудахгүй болов уу.

Х.Цагаанбаатар хувьд Монголын жүдогийн ирээдүйг бодвол холбооны саналыг хүлээж авах учиртай. Харин хувийн карьераа илүүд үзвэл татгалзах магадлал өндөр. Яагаад Цагаанбаатар вэ гэж үү. Анх түүнийг шигшээ багт дасгалжуулагчаар ажиллах сонирхолтой байхад олон хүн “Цагаанбаатар сайн тамирчин. Гэхдээ тэр дасгалжуулагчаар ажиллаж чадахгүй, түүнд тохирохгүй” гэх мэтээр ярьж байлаа. Гэтэл тэр өөрийн клубээ нээж, богино хугацаанд сургалтаа академик түвшинд хүргэж чадсан. Өнөөдөр өсвөр, залуучуудын тэмцээнд Х.Цагаанбаатарын шавь нар улс, тив, дэлхий, олон улсын тэмцээнд цахиур хагалж байна. Цагаанаа шиг зарчимч, шударга, олон хувилбартай хүн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд тохирно гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Тив, дэлхий, олон улсад гаргасан амжилт, нэр хүндийг бодсон ч Цагаанаа энэ албанд газардахгүй. Жүдочид төдийгүй жүдо сонирхогчдын дунд түүн шиг нэр хүндтэй хүн тийм олон биш. Орчин цагт жүдогоор хичээллэж буй залуу тамирчдын талаас илүү нь Х.Цагаанбаатараас үлгэрлэдэг. Бас тэр хувь хүний боловсролоо ч чамгүй анхаарал хандуулж чадсан юм. Энэ бүхэн нь түүнийг ахлах дасгалжуулагчаар томилох хангалттай шалтгаан. Түүний тамирчин байхдаа үзүүлсэн амжилтыг энд дурдах нь илүүц биз.

Монголд ахлах дасгалжуулагчийн ажлыг хийх чадвартай жүдогийн мэргэжилтнүүд хангалттай бий. Тэгэхээр гаднаас хайх шаардлагагүй гэсэн үг. Орчин үеийн арга барилтай, жүдочидтой шинэлэг байдлаар ажиллах чадамжтай, энэ багийн нэр хүндийг өндөрт өргөх чадвартай шилдэг дасгалжуулагч бол яах аргагүй Х.Цагаанбаатар билээ.

Х.Цагаанбаатарын школ, арга барил манай жүдочдод яг тохирно. Магадгүй 2008 оноос хойш 20 жилийн дараа буюу 2028 онд монголчууд жүдо бөхөөр хоёр дахь олимпын аваргаа өлгийдөхийг үгүйсгэх аргагүй. Хэрвээ Х.Цагаанбаатар шигшээг ахлах бол Ч.Болдбаатар, М.Бундмаа зэрэг 1980-аад оны төлөөлөл болсон шижигнэсэн баг бүрдэнэ. Жүдо бөхийн улсын шигшээг залууст даатгаад үзье. Магадгүй түүнд эргэлзэж байвал Монгол Улсыг хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй клубын дасгалжуулагч нарын дунд санал асуулга явуулахад буруудахгүй.

Х.Цагаанбаатар улсын шигшээ багт шинэ хүн биш  

undefined

Х.Цагаанбаатар улсын шигшээд цоо шинэ хүн биш. Тэр 2015 онд тамирчныхаа карьерыг албан ёсоор өндөрлүүлсэн даруйдаа улсын шигшээ багт О.Балжиннямын хамт дасгалжуулагчийн албанд шилжсэн юм. Гэвч тэр дасгалжуулагчийн бус тамирчны цалингаар ажилласаар нэг жилийг ардаа үдсэн байлаа. Цагаанаа өөрийн хүсэлтээр бус зарим жүдогийн холбооны зарим нэг хүний шахалтаар зодог тайлснаа дурдаж байсныг жүдо сонирхогчид өнөөдөр мартаагүй байх. Тодруулбал, тухайн үеийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат шигшээгийн тамирчдын бэлтгэл дээр түүнийг зодог тайлах болсныг зарласан байдаг. Мань хүн ч өөрөө гайхан балмагдаж байсан нь өнөөдөр ч тод санагдаж байна. Ингээд 2016 онд жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлахад Х.Цагаанбаатар О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нарын дараа эрэмбэлэгдсэн ч түүнийг шигшээд авахыг хүссэнгүй. М.Бөхбат, Б.Пагва тэргүүтэй холбооны Хяналтын зөвлөлийнхний шийдвэрээр шигшээгийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнээс хасагдсан ч тухайн үеийн БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох багш нар түүнд хүсэлт тавьснаар залуучуудын шигшээ багт ажиллах болсон юм. Ингээд хоёр жилийн хугацаанд энэхүү албанд ажилласан түүнийг Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд 2018 онд шигшээ багийн дасгалжуулагчаас халснаар Х.Цагаанбаатар шигшээд хамааралгүй болов.

Тэрээр 2019 онд “Мон-Алтиус Цагаанбаатар” академиа нээж, өнөөдөр өсвөр, залуучуудын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа шилдгүүдийг бэлдэх их ажилруу шамдан орсон түүхтэй. Тэр дасгалжуулагчийн ажиллаад даруй 10 жил болжээ. Улсын шигшээгийн гол цөмд нь ороогүй ч тэр залуустаа үргэлж өөрийн сурсан мэдсэнээ зааж, сургасаар өдийг хүрснийг Монголын жүдочид гэрчилнэ. Түүнийг залуучуудын шигшээгийн дасгалжуулагч байхад Ц.Цогбаатар, Б.Ганхайч, Л.Сосорбарам, Л.Энхрийлэн зэрэг шилдгүүд түүний эрдмээс суралцаж байсныг мартаж болохгүй. Тиймээс 2024-2028 оны циклд ажиллах ахлах дасгалжуулагчийн албанд Х.Цагаанбаатарыг томилж, итгэл үзүүлэхэд гэмгүй. Монголын жүдо бөхийн холбооныхон шилдэг тамирчнаа нэг удаа гомдоож байсан. Харин энэ удаа жинхэнэ утгаараа дэмжихэд буруудахгүй.

itoim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 15 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ 8 цаг 16 мин Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирна 8 цаг 16 мин Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна 8 цаг 17 мин Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ 8 цаг 18 мин С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ 8 цаг 18 мин “Автомашингүй өдөр”-т цахилгаан мотоцикл, дугуй, суррон оролцуулахгүй 8 цаг 19 мин Англи хэлний багшийг бэлтгэхэд Канад Улстай хамтарна 8 цаг 19 мин Орхон аймаг далбаагаа шинэчиллээ 8 цаг 20 мин О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу нүүлгэх үү? 12 цаг 18 мин Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 14 цаг 20 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 14 цаг 24 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 14 цаг 29 мин Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 14 цаг 34 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 14 цаг 36 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 14 цаг 59 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 15 цаг 0 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 15 цаг 1 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 15 цаг 3 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 15 цаг 3 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил...
Top