x

Альпийн нурууны 82 оргилд 19 хоногийн дотор авирчээ

Испанийн уулчин Килиан Жорнет Альпийн нурууны 4000 м-ээс дээш өндөртэй 82 оргилд бүгдэд нь амжилттай авирчээ. Тэрбээр энэхүү гайхалтай амжилтыг тогтооход ердөө 19 хоногийн хугацаа зарцуулсан байна.

К.Жорнет уулын спорт, авиралт, уулын жимийн гүйлт, дугуйн спортыг хослуулан өөрийн хүчээр дээрх амжилтад хүрч чаджээ. Явах  маршрутаа 16 үе шат болгон хуваасан тэрбээр зарим өдөрт 20 цаг аялж, дөрөв, тавхан цаг л амраад дахин аяллаа эхлүүлж байсан гэнэ.

Өдгөө 36 настай Жорнет 267 цагийн хугацаанд 1207 км замыг туулж, 19 хоногийн хугацаанд 75 344 м-ийн өндөрт гарсан байна.

“Энэ бол оюун санаа, бие бялдар, ур чадварын хувьд миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйл байсан нь эргэлзээгүй, гэхдээ хамгийн сайхан нь ч байж магадгүй. Одоогоор өөрт төрсөн бүх сэтгэл хөдлөлөө нэгтгэн дүгнэхэд хэцүү байгаа ч энэ бол амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй аялал байлаа” гэж тэрбээр олон нийтийн сүлжээний хуудсандаа бичжээ.

“fastestknowntime.com” цахим хуудсанд мэдээлснээр, өмнөх дээд амжилтыг 2015 онд Швейцарын уулчин Ули Штек тогтоож байжээ. Түүний хувьд энэ амжилтыг тогтоохын тулд 62 хоног зарцуулж байсан бол К.Жорнет энэ хугацааны гуравны нэг хүрэхгүй хугацаанд оргилуудад гарсан байна. Өмнө нь Маттерхорн, Монблан ууланд хамгийн богино хугацаанд авирч, бууж байсан К.Жорнетийн хувьд энэ бол түүний эзэмшиж буй цорын ганц дээд амжилт биш юм гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Испанийн уулын гүйгч тэрбээр 19 хоногийн аяллаа Швейцарын Энгандиний хөндийгөөс эхлүүлж, Альпийн нурууны хамгийн зүүн талын 4000 м-ээс дээш өндөр оргил болох Пиц Бернинад /4048 метр/ авирсан байна.

Аяллын туршид К.Жорнет ихэвчлэн ганц литр ус биедээ авч явдаг байсан бөгөөд замдаа таарсан зочид буудлуудаас савласан ус худалдаж авдаг байжээ. “Эль Паис” сонинд бичсэнээр, орой бүр түүнийг хоёр машин угтан авч, нэг цаг хагасын турш хооллодог байсан гэнэ.

Нэгэн гайхалтай өдөр К.Жорнет Монблан /4808 м/, Гранд-Жорас /4208 м/ зэрэг 4000 м-ээс дээш өндөр бүхий 16 оргилд авирчээ. Улмаар Дом /4015 м/, Барр дез Экрен /4102 м/ гэсэн сүүлийн хоёр оргилд амжилттай гарснаар “Alpine Connections project” төсөл амжилттай дууссан байна.

Есдүгээр сарын 1-ний шөнө дундын үед бүх оргилд гарсныхаа дараа бааздаа буцаж ирсэн К.Жорнет болон түүний багийнхан гэртээ харихаасаа өмнө пицца идэж баяраа тэмдэглэжээ. “Одоо жаахан амрах цаг боллоо!” гэж К.Жорнет олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 30 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ 8 цаг 31 мин Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирна 8 цаг 32 мин Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна 8 цаг 32 мин Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ 8 цаг 33 мин С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ 8 цаг 34 мин “Автомашингүй өдөр”-т цахилгаан мотоцикл, дугуй, суррон оролцуулахгүй 8 цаг 34 мин Англи хэлний багшийг бэлтгэхэд Канад Улстай хамтарна 8 цаг 35 мин Орхон аймаг далбаагаа шинэчиллээ 8 цаг 35 мин О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу нүүлгэх үү? 12 цаг 33 мин Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 14 цаг 35 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 14 цаг 39 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 14 цаг 44 мин Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 14 цаг 49 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 14 цаг 51 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 15 цаг 14 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 15 цаг 15 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 15 цаг 16 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 15 цаг 18 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 15 цаг 18 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил...
Top