x

“Nvidia”-гийн үнэлгээ хамгийн их хэмжээгээр унажээ

Америкийн технологийн “Nvidia” компанийн хувьцааны ханш өдрийн туршид 9.5 хувиар унаснаар зах зээлийн үнэлгээ нь хамгийн их хэмжээгээр буюу 278.9 тэрбум ам.доллароор буурлаа. 

NASDAQ биржийн мягмар гаргийн арилжааны явцад тус компанийн нэгж хувьцааны үнэ 9.52 хувиар унаж, 108 ам.доллар болжээ. Компанийн зах зээлийн үнэлгээ 2.92 их наяд ам.доллароос 2.64 их наяд ам.доллар болсон нь АНУ-ын биржийн арилжааны түүхэн дэх хамгийн их хэмжээгээр буурсан үзүүлэлт юм.  “Nvidia”-гийн хувьцаа наймдугаар сарын 28-ны өдрөөс хойш 125.61 ам.доллароос 14 хувиар унасан байна. 

“Nvidia”-гийн хувьцааны үнэ буурсан нь хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэх чиглэлээр ажилладаг компаниудын хэт халалттай зах зээлд хөрөнгө оруулагчдын үл итгэх байдал нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. “BlackRock Investment” хүрээлэнгийн тэргүүн Жан Буевенийн хэлснээр, хиймэл оюун ухаан нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг хангасан үр өгөөжийг авчирч эхлэх хүртэл "тэвчээр хэрэгтэй", энэ үйл явцад "ганцхан улирал биш олон жил шаардагдана".

АНУ-ын Хууль зүйн яам монополийн эсрэг мөрдөн шалгалтын хүрээнд “Nvidia” болон бусад хэд хэдэн компанид зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. “Nvidia” компани Америкийн монополийн эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг нотлох баримтыг тус яам үргэлжлүүлэн хайж байгаа ажээ. “Nvidia” нь хэрэглэгчдэдээ нийлүүлэгчээ солиход саад хийхийг оролдож байгаагийн зэрэгцээ бусад компанийн үйлдвэрлэсэн чипүүдийг худалдаж авсан үйлчлүүлэгчдэд хориг тавьж байгаа явдалд монополийн эсрэг байгууллагууд санаа зовниж байна гэж эх сурвалжууд "Bloomberg" агентлагт мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 42 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 43 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 45 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 46 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 47 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 59 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 1 цаг 5 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 22 цаг 21 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 22 цаг 56 мин Мүраками Харүкийг унших албатай юу 23 цаг 16 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол Өчигдөр 12 цаг 00 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Өчигдөр 09 цаг 54 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая Өчигдөр 09 цаг 45 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Өчигдөр 09 цаг 34 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив Өчигдөр 09 цаг 31 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд Өчигдөр 09 цаг 25 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна Өчигдөр 09 цаг 21 мин Инфляци 9 хувьд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 2025-01-12
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top