x

"Эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулна"

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тогтоолын төсөлд орж буй онцлох заалтын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эмийг бүргүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Үүний дараа чанарын шалгуулахаар лавлагаа лабораторид шалгуулдаг. Энэ бүх процесс нь зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг технологи юм.

Бидний батлах гэж буй тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өндөр хөгжилтэй оронд, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монголд шууд оруулах боломжийг бүрдүүлэх гэж байгаа. 

Дахин бүртгүүлж, лабораторид очиж шалгуулах процессыг зогсоох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж тухайн улс орны Эрүүл мэндийн яам, Эмийн агентлагтай нь гэрээ байгуулан, үүний дагуу Гаалийн ерөнхий газар дээр тухайн орны хэрэглэдэг эмийн жагсаалтыг шууд цахимаар харна. 

Жишээлбэл Солонгост хэрэглэдэг эм Монголд бүртгэлгүй байсан ч Засгийн газар хооронд гэрээ хийж, эмийн агентлагууд нь мэдээллээ солилцсон бол гаалиар нэвтрүүлнэ. Ингэснээр бид сайн эмийг хэрэглэдэг болно. 

Тэр эмийг Монголд бүртгэх гэж янз бүрийн авлига өгөх шаардлагагүй, цаг алдахгүй. Мөн лабораторид шинжлүүлэхээр мөнгөө үрж, өртгөө нэмэгдүүлэхгүй байх арга нь энэ юм. Үүнийг хурдан хийгээрэй хэмээн УИХ-ын тогтоолд оруулж өгч байгаа. 

Эмийг гар дамжуулж худалдаалах ноцтой асуудал. Аравдугаар сарын 1-нд хэрэгжих хуулиар маш хатуу зохицуулалт оруулсан. Жишээлбэл эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болж байгаа. 

Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй буюу эрүүл мэндийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллээр сурталчилж болно" хэмээн ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бангладешт үерийн улмаас 1.1 сая тонн цагаан будааны ургац сүйджээ 21 цаг 35 мин Т.Дүүрэн: Хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна 21 цаг 46 мин “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” уриатай цуглаан Тбилисид болов 22 цаг 7 мин Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ 22 цаг 12 мин Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр тохиролцов 22 цаг 16 мин М.Амилал шатрын залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ 22 цаг 20 мин Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад 22 цаг 24 мин Камала Харрис 60 нас хүрчээ 22 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 52 мин Малчдын эрлэг нь МАН юм биш үү 22 цаг 58 мин У.Отгонбаяр: ЭМДС-гийн хөрөнгийн дутагдалтай байдал өнөөдөр бий болсон зүйл биш 23 цаг 7 мин МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо 23 цаг 19 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна 23 цаг 28 мин Энхийг сахиулагчид үндэсний агаарын тээврээр зорчиж эхлэв Уржигдар 19 цаг 32 мин Үлэг гүрвэлийн хамгийн жижиг өндөгнүүд олджээ Уржигдар 19 цаг 30 мин Р.Эрдэнбүрэн: Бур талдаа хүрдтэй машинаас татгалзана Уржигдар 18 цаг 27 мин Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг яаравчлахаар “Чайна Энержи” групптэй тохиролцлоо Уржигдар 17 цаг 53 мин "Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилж байна Уржигдар 15 цаг 16 мин Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? Уржигдар 12 цаг 55 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Малчдын эрлэг нь МАН юм биш үү Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top