x

БНСУ-ын “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нар түлэгдэлтийн сорвитой хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийлээ

БНСУ-ын “Ханганг Сүү” түлэгдэлт, гоо сайхны эмнэлгийн захирал, их эмч Song Woo Jin, Choi jae-goo болон сувилагч Yun Hyo Seon нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаж, 2 хүүхдэд түлэгдэлтийн дараах сорви суллах, үйл ажиллагаа сэргээх мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.

Түүнчлэн тус эмнэлгийн захирал Song Woo Jin түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний үед ашиглах Pelnac хиймэл арьс, түүний хэрэглээний талаарх сургалтыг эмч сувилагч нарт хийж, өөрийн арга туршлагаас хуваалцлаа.

Уг үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ болон “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүн, “U Nine Change” олон улсын байгууллагатай хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд түлэгдэлтийн дараах сорвитой 120 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн бөгөөд нөхөн сэргээх эмчилгээнд чухал шаардлагатай чийгшүүлэх тос бэлэглэсэн байна.

ГССҮТ-өөс “Ханганг Сүү” эмнэлэгтэй 2012 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд эмч, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, сургалт зохион байгуулах зэргээр харилцан туршлага солилцохоос гадна түлэгдэлтийн дараах сорвитой хүүхдүүдийг тус эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлжээ.

Цаашид тус эмнэлэгт нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг, мэс засал эмчилгээ, сургалт хийх үйл ажиллагаагаа өргөжүүлж, түлэгдэлтийн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт шинэ арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж буй юм гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 52 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top