Дөнгөж сая Бунхан толгойд байрлах Зөвлөлтийн баатар нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Бессонова Виктория Викторовна, ахмад дайчин Ц.Чимидцэрэн, Я.Өсөх болон бусад албаныхан, иргэд оролцлоо.
Дайны утаа үнэрлэж фронтын ар тал болж явсан ард түмний хувьд Дорнодын зон олон ялалтын ойг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.