x

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас дахин завсарлага авлаа

 УИХ-ын даваа гаригийн чуулган /2024.08.26/ өнөөдөр 11.40 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв..

1. МУ-ын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг.

2. МУ-ын 2024 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлэг. 

3. МУ-ын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөсөн байв.

Дээрх гурван асуудлыг УИХ-ын баасан гаригийн чуулганаар хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дах МАН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар байр сууриа нэгтгэхээр өнөөдөр өглөөний 10.00 цаг хүртэл завсарлага авсан юм. УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр өглөө хуралдсан тул чуулганы хуралдаан оройтож эхэлж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. 

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

-МАН-ын бүлэг завсарлага авсан гурван асуудлаар хуралдаж байр сууриа нэгтгэлээ. Мөн бүлгийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлторуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хууль төсвийн төлөвлөлт, хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдал гээд олон асуудлын хөндсөн томоохон өөрчлөлт хийхээр орж ирсэн. Энэ асуудлаар гишүүд байр сууриа нэгтгэх шаардлага байгаа. Иймээс уг асуудлаар бүлэг завсарлагын хугацааг сунгаж үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. 

Хоёр дахь нь уг хуулийн төслийг дагалдуулан оруулж ирсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. Төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг оруулж ирсэн. Улсын төсвийг тухай жилийнхээ 9 сарын 1-ний дотор өргөн мэдүүлдэг хуулийн зохицуулалт одоо үйлчилж байгаа. Үүнийг аравдугаар сарын 1-ний дотор өргөн барихаар өөрчилсөн байна. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдаад хуучнаараа буюу ёсдүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлж байх нь зүйтэй гэж үзсэн. Төсөв өргөн мэдүүлнээс хойш аудитын дүгнэлт гаргадаг. УИХ-ын гишүүд танилцах, тойрогтоо болон олон нийтээр хэлэлцүүлэх цаг хугацааг олгох нь зүйтэй гэж үзэж, уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн. 

Гурав дахь асуудал нь төсвийн тодотголтой хамт дагалдуулан оруулж ирсэн хууль тогтоомжийн төслүүд байгаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай буюу Тендерийн хууль байна. Энэ хуулийн төсөлд бас хуульд нийцэхгүй зүйлүүдийг оруулж ирсэн байна. Төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл, заалтууд байгаа учраас эргэж харах нь зүйтэй гэж үзсэн. Мөн хууль зүйн хувьд нэр томьёог жигдлэх шаардлагууд байна. Ямарваа нэг төсөл, арга хэмжээнд зориулж Тендерийн хуулийг өөрчлөх биш, томоохон төсөл хөтөлбөрийг явуулах асуудлаа хуулийн хүрээнд, хуулд нийцүүлж явуулах, олон нийтийн оролцоотой буюу ил тод, нээлттэй явуулах шаардлага байна. Энэ шаардагаар хууль санаачлагчид нь буцаах шаардлагатай гэж үзсэн.

Энэ хуультай хамт дагалдуулж оруулж ирсэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь мөн тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. 2023 онд энэ хууль, концнессийн тухай хууль хүчингүй болсон. Гэтэл энд концессийн тухай хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй концессийн гэрээг дагалдах гэрээгээр байгуулахаар заасан нь холбогдох хууль тогтоомжуудттай нийцэхгүй байна. Иймээс төр, хувийн хэвшлийн түшлэлийн тухай хуулийн төслийг мөн хууль санаачлагчид нь буцаах саналтай байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг бүлэг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай тул УИХ-ын даргаас нэг хоногийн завсарлага хүсч байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар "Завсарлагааны хугацааг нэг удаа ажлын гурваас илүүгүй хоногоор сунгаж болно" гэж заасны дагуу завсарлагын хугацааг мягмар гаригийн 10.00 цаг сунгаж байна. Чуулганы хуралдаан маргааш өглөө 10.00 цагт эхэлнэ. 

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай 3 цаг 19 мин Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй 3 цаг 36 мин Трамп & Харрис 3 цаг 49 мин Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг саатуулжээ 4 цаг 45 мин Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ 5 цаг 10 мин BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна 5 цаг 55 мин Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа 7 цаг 35 мин Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо 7 цаг 36 мин Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав 7 цаг 37 мин Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 7 цаг 38 мин Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна 9 цаг 48 мин Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино 10 цаг 0 мин Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна 10 цаг 8 мин Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ 10 цаг 19 мин Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ 10 цаг 24 мин 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна 10 цаг 29 мин Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ 10 цаг 53 мин Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно 11 цаг 15 мин К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ 11 цаг 16 мин Байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 18 мин
iИх уншсан
МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхин... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул...
Top