x

Монгол болон Оман улс хөрөнгө оруулалт, уул уурхай, технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байна

Гэрэл зургийг МРА агентлаг

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар өнөөдөр /2024.08.26/ мэдээлэл өглөө.

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди: 

-"Бидний яриа хэлэлцээ үр дүнтэй, нөхөрсөг, элгэмсэг дотно болсон нь манай хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх нийтлэг хүсэл эрмэлзэл дээр тодорхойлогдлоо.

Уулзалтын хүрээнд Гадаад Харилцааны Яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь бидний яриа хэлэлцээ тогтмол, үр дүнтэй хөгжихийг баталгаажуулж, дипломат харилцаагаа бэхжүүлэх чухал алхам болж байгааг цохон тэмдэглэж байна.

Бид бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны бүх салбарт ахиц дэвшил гаргах боломж байгаад баяртай байна. Түүнчлэн нийтлэг сорилтуудыг даван туулах, байгаа боломжуудыг ашиглахын тулд үргэлжлүүлэн ажиллах нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, соёл, технологи зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Эдгээр салбарт хамтарч ажиллах асар их боломж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа хоёр улсад харилцан ашигтай, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн бид бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллахаа дахин нотоллоо. Эдгээр үнэт зүйлсийг сурталчлахад хүн бүрийн хүчин чармайлт гаргахын чухлыг онцолж, олон талт хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

Бидний харилцаа бие биеэ хүндэтгэх, ойлголцох, ирээдүйн талаар нэгдсэн алсын хараатай байх үндсэн дээр тогтсон бөгөөд энэ нь ирэх жилүүдэд улам хөгжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай 3 цаг 11 мин Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй 3 цаг 28 мин Трамп & Харрис 3 цаг 41 мин Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг саатуулжээ 4 цаг 37 мин Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ 5 цаг 2 мин BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна 5 цаг 47 мин Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа 7 цаг 27 мин Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо 7 цаг 28 мин Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав 7 цаг 29 мин Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 7 цаг 30 мин Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна 9 цаг 40 мин Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино 9 цаг 52 мин Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна 10 цаг 0 мин Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ 10 цаг 11 мин Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ 10 цаг 16 мин 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна 10 цаг 21 мин Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ 10 цаг 45 мин Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно 11 цаг 7 мин К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ 11 цаг 8 мин Байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 10 мин
iИх уншсан
МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхин... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул...
Top