Парисын Олимпийн алтан медалийн төлөө хамгийн өндөр шагналыг Гонконг амласан ба тэндээс хоёр алтан медалтан төрсөн учир тус бүр нь $768 мянган ам.доллар авна. Харьцуулбал хамгийн олон 40 алтан медальтай АНУ тэдний тус бүрт нь $37 мянгыг өгнө. Ямар орнууд өөрийн тамирчдад ямар хэмжээний шагналын мөнгө олгож буйг Forbes сэтгүүл тоолжээ.
Парисын алтан медалийн шагналаар хоёрт Израиль ($275 мянга) орсон ба нэг тамирчин нь үүнийг авна. Дараа нь Серби ($218 мянга) гурван алтан медальтнаа шагнах юм. Шагналын хэмжээний топ-5-д также входят Малайзи ($214 мянга) Итали ($196 мянга) орж буй. Энд Малайзаас тэр шагнал авах хүнгүй харин 12 итали ийм шагнал авна. Хамгийн бага шагналтай Австралийн ($13 мянга) 18 тамирчин, Данийн 2, Канадын 9 тамирчин тус бүр $15 мянган доллараар шагнагджээ.
Нэг удаагийн ийм мөнгөнөөс гадна олон орнууд алтан медалтандаа степенд олгох гэнэ. Малайз, Болгар хоёр сар бүр тэдэнд $1 мянган долларын нэмэгдэл амласан үүнийг зөвхөн гурван болгар тамирчин хүртэж байна. Харин Чили, Косово, Литва тийм нэмэгдлийг дараагийн олимп хүртэл олгоно гэсэн энд зөвхөн нэг чили тамирчин уг нэмэгдэлийг авахаар болжээ.
Шинэ Зеландын 14 алтан медальтан дараагийн олимп хүртэл жил бүр $40 мянган доллар авч байхаар болов. Харин шагналын хэмжээ багатай Дани шагналаас татвар татахгүй.
Үүнээс гадна, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо анх удаа Парисын олимпийн аваргуудаддаа шагнахаар $2,4 сая доллар гаргах юм.
М.Цогт