x

Б.Баярбаатар: Гишүүн М.Нарантуяагийн үйлдэл холбогдох хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн

УИХ-ын Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяад ёс зүйн хариуцлага тооцож, сануулга өгсөн. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодруулг авсан байна.

-УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдболд Байнгын хороо ямар шийдвэр гаргаж, ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ байдаг. Хоёрдугаарт, уучлалт гуйх, гуравдугаарт, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах заалтууд бий. Ер нь парламентад сонгогдсон гишүүд цаанаа аж ахуй эрхэлж байсан бол хуулиараа түүнээсээ татгалзах ёстой. Тийм учраас хэн ч гэсэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон л бол давхар бизнес эрхлэх нь тодорхой түвшинд хязгаарлагдана.

УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтийн төлөөлөл. Гишүүний бүрэн эрх гэдэг бол өөрийг нь хамгаалсан зүйл биш юм. Ард түмний санал, мандатыг хамгаалсан бүрэн эрх байдаг. Тийм болохоор гишүүд маань энэхүү халдашгүй бүрэн эрх гэдгээ зөв ойлгож явах ёстой. Дээр нь парламент өөрөө ёс зүйтэй, гишүүд нь ёс суртахуунтай байх ёстой гэж бодож байгаа юм. Энэ агуулгаараа УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн хийсэн үйлдэл нь холбогдох хууль, дүрэм журмын хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа. 

-Өмнө нь гишүүдэд ёс зүйн талаас нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэж байгаагүй гэх шүүмжлэл бас явж байна. Үүн дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Миний хувьд байнгын хорооны дарга болоод удаагүй байна. Хоёрдугаарт, өмнөх парламент гэдгийг арай өөрөөр харах ёстой юм шиг байна лээ. Яагаад гэвэл одоо 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд удаагүй байгаа. Дээр нь энэ шинэ парламентаас иргэдийн хүлээлт их өндөр түвшинд байна. Энэ парламент өнгөрсөн 30 жилийнхээ түвшинд ажиллах юм бол нөгөө иргэдийнхээ хүлээлтэд хүрэхгүй. Тэгэхээр парламент нь өөрөө үйл ажиллагааны түвшинд өөр хэлбэрээр ажиллах ёстой гэж харж байгаа. Тийм ч учраас бичиг баримтуудын төслийг боловсруулаад явж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Энх (127.0.0.1)
    Цалингаас нь хасаад л,дараа нь улс орноо хүнээ яаж хөгжүүлэх тухай ярилдаа.Бас адилхан 126 сданууд гарчээ.
    2024 оны 08 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай 3 цаг 11 мин Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй 3 цаг 28 мин Трамп & Харрис 3 цаг 41 мин Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг саатуулжээ 4 цаг 37 мин Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ 5 цаг 2 мин BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна 5 цаг 47 мин Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа 7 цаг 27 мин Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо 7 цаг 28 мин Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав 7 цаг 29 мин Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 7 цаг 30 мин Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна 9 цаг 40 мин Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино 9 цаг 52 мин Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна 10 цаг 0 мин Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ 10 цаг 11 мин Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ 10 цаг 16 мин 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна 10 цаг 21 мин Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ 10 цаг 45 мин Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно 11 цаг 7 мин К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ 11 цаг 9 мин Байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 10 мин
iИх уншсан
МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхин... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул...
Top