x

Ален Делоны охин гэрээслэлийг нь биелүүлэхээс татгалзжээ

Өнгөрсөн долоо хоногт нас барсан Францын кино урлагийн домогт жүжигчин Алэн Делоны хайртай нохойг нь унтуулж, өөртэй нь хамт оршуулах гэрээслэлийг биелүүлэхээс гэр бүлийнхэн нь татгалзжээ.

88 насандаа таалал төгссөн алдарт жүжигчний бельгийн малиноис үүлдрийн Лубо нэртэй 10 настай нохой амьтны эрхийг хамгаалагчдын эсэргүүцлээр амь аврагдсан байна. Делоны охин Анушка нохойг амьд үлдээхээр шийдсэнийг “Briggitte Bardot Foundation” сан мэдээлжээ.

зураг

Делоны 1970-аад оны үед худалдаж авсан, Парис хотоос зүүн өмнө зүгт 140-өөд километрийн зайд оршдог өөрийн эдлэн газарт нохойнууддаа зориулж оршуулгын газар байгуулсан бөгөөд өдгөө тэнд Делоны 35 нохой нойрсож байна. Харин амь аврагдсан Лубог 2014 онд амьтны асрамжийн газраас үрчилж авчээ.

2018 онд “Paris Match” сонинд өгсөн ярилцлагадаа Делон “Энэ бол миний сүүлчийн нохой. Би түүнд хүүхэд шигээ хайртай. Амьдралдаа би 50 нохойтой байсан. Гэхдээ энэ нохойтой би онцгой харилцаатай байдаг. Намайг үхвэл тэр маань зовох болно. Нохойгоо миний булшин дээр зовж, шаналахыг харснаас гар дээрээ унтуулах нь дээр” гэж ярьжээ.

Мөн 1996 онд телевизийн сэтгүүлч Делоноос хойд насандаа ямар амьтан болж төрөх хүсэлтэйг нь асуухад “малиноис үүлдрийн нохой” гэж хариулсан байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай 3 цаг 16 мин Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй 3 цаг 33 мин Трамп & Харрис 3 цаг 46 мин Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг саатуулжээ 4 цаг 42 мин Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ 5 цаг 7 мин BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна 5 цаг 52 мин Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа 7 цаг 32 мин Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо 7 цаг 33 мин Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав 7 цаг 34 мин Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 7 цаг 35 мин Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна 9 цаг 45 мин Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино 9 цаг 57 мин Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна 10 цаг 5 мин Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ 10 цаг 16 мин Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ 10 цаг 21 мин 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна 10 цаг 26 мин Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ 10 цаг 50 мин Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно 11 цаг 12 мин К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ 11 цаг 14 мин Байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 15 мин
iИх уншсан
МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхин... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул...
Top