x

М.Нарантуяа: Өмсөж байгаа хувцсаа үзүүлээд, найздаа туслах гэсэн маань том алдаа болчихлоо

УИХ-ын гишүүн М.Нарантуяад хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлсэн.

Энэ талаар гишүүн М.Нарантуяа өөрийн байр сууриа илэрхийлжээ.

М.Нарантуяа: 

-“Би энэ Их Хурлын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. УИХ-ын чуулган 7-8 удаа хуралдсанаас би нэг удаа тасалсан. Үүндээ уучлал хүсэж байна. Нөгөө талаар хоцорсныг маань тасалсан гэж бүртгэх нь буруу юм л даа. Тухайн үед хоцорсон ч гэсэн дараа нь ирцээ бүртгүүлээд, санал хураалтад оролцсон.

Иргэд намайг гудамжнаас орж ирсэн гишүүн гэж бухимдалтай хандаж байх шиг байна. Би гудамжнаас гишүүн болж орж ирснээ хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл иргэд бид гудамжинд л амьдарч байна шүү дээ. Би өмнө нь төрийн ажил, улс төрийн намын сонгуульд ажил хийж байгаагүй болохоор надад дутагдал бий. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна.

Дээрээс нь над руу чиглэсэн доромжлолд шууд хариулчихдаг муу зантай. Гэхдээ энэ зангаа аль болох татъя гэж бодож байгаа.

Би анхнаасаа УИХ-ын гишүүн болж төрөөгүй, надад энэ талын туршлага одоохондоо алга. Жишээ нь, УИХ-ын гишүүн гадаад руу явахдаа яах вэ гэдгийг би мэдээгүй байсан. Шинэ гишүүдэд энэ талын сургалт ороход би өвчтэй байсан учраас сууж чадаагүй.

Гишүүн болохоос өмнө 10 гаруй жилийн хугацаанд би олны нүдэн дээр амьдарч байлаа. Шагнал нь, шийтгэл нь ямар байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Гэхдээ надад хууль дүрэм зөрчсөн бус харилцаа хандлагын асуудал байгаа. Би давхар ажил эрхлээд давхар орлого олсон явдал байхгүй. Алдаагаа ухамсарлаж байгаа.

-Та одоо ахиж бараа, бүтээгдэхүүн сурталчилсан шууд дамжуулалт хийх үү?

-Munkhtur Narantuya Nara гээд цэнхэр тэмдэглэгээтэй хаягийг УИХ‑аас ч юм уу хөтлөн явуулаарай гэж нээж өгсөн хаяг биш. 2010 оноос хойш энэ хаягийг хөтлөн явуулж байгаа. Энэ хаягаараа би арилжаа, сурталчилгаа хийхгүй. Гэр бүлийн хүн маань авч явна. Харин ажил, албатай холбоотой мэдээллээ Иргэний Зоригтой Нара хаягаар хөтлөн явуулж байх болно.

Сая яалт ч үгүй хүн чанарын асуудал гарсан юм. Өмсөөд явж байгаа хувцсаа үзүүлчихэд юу нь болохгүй гэж. Одоо ч өмсөөд л явж байна. Найздаа тусалъя гэж бодсон маань энэ хэмжээнд том алдаа болчихлоо.  

-УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос танд хариуцлага хүлээлгэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Хариуцлага тооцох ёстой гэж үзвэл хүлээн зөвшөөрнө.  

-УИХ-аар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэж байгаа энэ чухал үед таныг бараа сурталчлаад гадаадад явж байсанд чинь иргэд дургүйцээд байна л даа?

-Би тэр шууд дамжуулалтыг хийснээрээ төсвийн тодотголыг судлаагүй гэсэн үг биш л дээ. Зөвхөн одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж цаашдын дөрвөн жилийн хугацаанд хийх ажлыг маань битгий үгүйсгээсэй гэж хүсэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    хариуцлага тооцох хэрэгтэй
    2024 оны 08 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай 3 цаг 24 мин Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй 3 цаг 41 мин Трамп & Харрис 3 цаг 54 мин Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг саатуулжээ 4 цаг 50 мин Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ 5 цаг 15 мин BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна 6 цаг 0 мин Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа 7 цаг 40 мин Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо 7 цаг 41 мин Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав 7 цаг 42 мин Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 7 цаг 43 мин Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна 9 цаг 53 мин Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино 10 цаг 5 мин Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна 10 цаг 13 мин Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ 10 цаг 24 мин Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ 10 цаг 29 мин 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна 10 цаг 34 мин Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ 10 цаг 58 мин Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно 11 цаг 20 мин К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ 11 цаг 22 мин Байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 23 мин
iИх уншсан
МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхин... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул...
Top