x

Байденыг залгамжлагч Камала Харрис гэж хэн бэ?

Сонгогчдын дунд нэр муутай Камала  Харрисын хувьд Байденыг орлон гарч ирсэн нь хувь тавилангийн гайхамшигтай эргэлт гэж Америкийн хэвлэл мэдээлэл бичиж байна. Дэд ерөнхийлөгч болохын тулд Харрис ямар замыг туулав, түүнд Трамптай өрсөлдөх  чадвар байна уу?

Сонгогчдын дунд нэр алдар муутай цагаачдын охин Байдены “залгамжлагч” болж байгаа нь Камала Харрисын хувь заяаны гайхамшигтай эргэлт гэж Bloomberg агентлагт зориулан бичсэн сэтгүүлчид онцлоод тэр АНУ-ын дэд  ерөнхийлөгч болохын өмнө ямар замыг туулсанд анхаарлаа хандуулжээ.

Камала Харрис нь Энэтхэгийн цагаач Шьямала Гопалон, Ямайкийн цагаач Дональд Харрис нарын охин юм. Эцэг нь эдийн засгийн профессор  болсон ба талийгаач эх нь хөхний хорт хавдрын  судлаач байлаа. Харрис эхийгээ өөрийн шүтээн, үлгэр дуурайл гэж хэлдэг.

Харрис өөрийгөө христийн шашинтай гэдэг ч эхийн хамт индус хийдээр яван мөргөл хийдэг байжээ. Камалагийн нөхөр бөгөөд хоёр дахь жентельмен Дуглас Эмхофф еврей хүн ба энэ тохирол нь АНУ-ын түүхэнд анхных болж байгаа.

Харрис Харвардын их сургуульд суралцаж, тус орны хамгийн эртний нэг болох  “Альфа Каппа Альфа” гэдэг өнгөт арьстнуудын нийгэмлэгийн гишүүн байлаа. Тэрээр Сан-Францискогийн Калифорнийн их  сургуульд  хуульчийн диплом авчээ. Карьераа Калифорни мужийн Оклендад тойргийн прокурорын орлогчийн тушаалаар 1990 онд эхэлжээ. Эхлээд Харрис  гэр бүл дэх хүчирхийлэл ба хүүхдийг харгислах хэргийг хариуцан ажиллав.

Камала 2003 онд Сан-Франциско хотын тойргийн прокурор болсон нь энэ тушаалд суусан анхны өнгөт арьстан эмэгтэй байлаа. Үүний дараа тэр Калифорни мужийн  Ерөнхий прокурор болсон анхны өнгөт арьстан эмэгтэй болов.

Өмнөд Азиас гаралтай гэдгээрээ анхных болсон Калифорни мужийг төлөөлсөн сенатораар 2016 онд Харрис 2016 онд сонгогдсон байв. Сенатын Хуулийн байнгын хорооны гишүүн болсон тэр Трампын засаг захиргааны албан тушаалтнууд ба томилогдогчдын  эрс, хурцаар байцаан асууж байснаар Харрис алдаршсан түүхтэй.

Камала Харрисын  анхны  ерөнхийлөгчийн сунгаа амжилтгүй болж байсныг The Washington Post  сонины материалд тэмдэглэв. Гэсэн хэдий ч өнгөрсөн онуудад бүх зүйл өөрчлөгдсөн гэж  түүний талынхан хэлж байна.

2019 оны нэгдүгээр сард тэр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдээд есөн сарын дараа мөнгө хөрөнгө дутлаа гээд сонгуулийн сунгаанаас гарч байв. Ойлгомжтой хөтөлбөр боловсруулж чадаагүй, штабаас нь “байнгын зугталт” их байсан нь бүтэлгүйтлийн бас нэг шалтгаан байлаа.

Өнгөрсөн таван жилд тэрээр улстөрч мөн зохион байгуулах чадвараа хүчтэй нэмэгдүүлж чадсан гэж Харрисын талынхан хэлж байна. Тэдний хэлснээр Байдены орлогч байсан гурван жил хагаст тэрээр хэрэв нам нь сонгоод өгвөл шууд л ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх чадвартай болныг  хэлээд байгаа юм.

Bloomberg агентлагийн өөр нэг материалд Камала Харрисын нэн түрүүний зорилт нь бүс нь алдуурсан ардчилагч нарыг хатуу гарт авах ёстой гэж  бичжээ:

Камала Харисыг Ардчилсан нам албан ёсоор нэр дэвшигч болгосоны дараах  тэргүүн зорилт нь конгрессийн хуучин хамтрагч нараа хатуу гарт авах ёстой. Намын лидер Жо Байденд шахалт үзүүлэн түүнийг өрсөлдөөнөөс татгалзуулсны дараа ардчилагч нар зориг орсон байгаа.

Хагас зууны турш Вашингтонд тогтоогдсон эртний холбоо сүлбээ нь Байденд тус болсонгүй, тэр Трамптай өрсөлдөхөөс татгалзахыг шаардсан уриалгын өмнө тэссэнгүй. Харрист энэ ихээхэн ээдрээтэй.

"Энэ бол спринт гэж Харрисын ойрын туслах Калифорнийн сенатор Лафонза Батлер хэлээд, тэр Ардчилсан намыг төлөөлөх эрхтэйгээ илэрхийлэн  хүмүүст утасдаж байгаа" гэсэн байв.

Ардчилагч нарын дунд Харрист өрсөлдөгч нар алга  гэж хэлэх үндэслэл байгаа тухай  The New York Times  сонин  бичлээ.

Ням гаригийн орой гэхэд Харрист нэрээ дэвшүүлэх  сэтгэгдэл үүсэв. Ардчилагч нарын лидерүүдээс түүнтэй өрсөлдөх төлөвлөгөөтэй нэгэн гарсангүй.

Толгой эргэм хурдтайгаар тэр өөрийн хяналтад Байдены нүсэр сонгуулийн штабыг авлаа. Байдены штаб “Харрисыг ерөнхийлөгчид”  гэж  уриагаа солив. Штабуудын дотоод хуралдаанаар одоо тэд Харрист  үйлчилнэ гэж зарласан байна.

The Hill  сонин уншигч нартаа Харрисын чансаа, түүний Трамптай  өрсөлдөх боломжийг танилцууллаа:

Харрист  дараагийн сард болох намын үндэсний хэмжээний их хурлын төлөөлөгчдийг өөртөө татах шаардлагатай ч  яг одоо тэр Байденыг өвийг залгамжлагч болохоор харагдаж байгаа юм.

Харин, Decision Desk HQ (DDHQ) төв ба The Hill сонины хамтарсан санал асуулгаар, Бүгд найрамдах намын албан ёсны нэр дэвшигч болсон Трамп Харрисаас 2%-иар илүү яваа нь нийт  санал асуулгын дүнгээр: 47% ба 45% болж байна. “Түүний чансаа нь үндэсний төвшинд Байденыхаас доогуур байгаа нь муу ч гэсэн  түүнд байдены  “ачаа” байхгүй  сайн талтай. Хүмүүс одоо түүнийг огт өөрөөр харж магадгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай 3 цаг 20 мин Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй 3 цаг 38 мин Трамп & Харрис 3 цаг 50 мин Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг саатуулжээ 4 цаг 46 мин Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ 5 цаг 11 мин BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна 5 цаг 56 мин Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа 7 цаг 36 мин Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо 7 цаг 37 мин Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав 7 цаг 38 мин Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 7 цаг 39 мин Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна 9 цаг 49 мин Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино 10 цаг 1 мин Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна 10 цаг 9 мин Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ 10 цаг 20 мин Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ 10 цаг 26 мин 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна 10 цаг 30 мин Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ 10 цаг 54 мин Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно 11 цаг 16 мин К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ 11 цаг 18 мин Байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 19 мин
iИх уншсан
МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхин... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул...
Top