x

Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар гэж хэн бэ?

Словенийн Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарын манай улсад төрийн айлчлал хийж байна. Олон улсын хэвлэлүүдэд бичсэн түүний намтрыг уншигчидтайгаа хуваалцаж, манай сайхан оронд тавтай морилохыг хүсье. 

Төв Европын, парламентын засаглалтай Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр Наташа Пирц Мусар хэмээх хуульч мэргэжилтэй эмэгтэй 2022 онд сонгогдсон. “Эцэг эх маань бага цалинтай, ажилчин хүмүүс байсан тул би дунд сургуульд байхдаа л цагийн ажил хийдэг байв. Эмч болохыг хүсдэг байсан боловч хуулийн чиглэлээр суралцсан” хэмээн өөрийнхөө тухай ярьсан байдаг.

Наташа Пирц Мусар 1968 оны тавдугаар сарын 9-нд Любляна хотод төржээ. 1992 онд Люблянагийн их сургуулийн хуулийн факультетийг төгсөж, 1997 онд Үндэсний хуульчдын холбоонд шалгалт өгч тэнцжээ. 2015 онд Венийн их сургуулийн хууль зүйн факультетэд хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна.

Мөн Их Британийн Манчестер хотын Солфордын их сургуулийн сэтгүүл зүйн факультетэд хоёр улирал суралцжээ. Энэ хугацаанд BBC, Granada TV, Sky News, Reuters TV, Border TV зэрэг томоохон телевизүүдэд мэргэжлийн дадлага хийсэн байна. "Анхны бүхэн мартагддаггүйн адилаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн үе маань сэтгэлд тод үлджээ. 1990 оноос эхлэн зургаан жилийн турш би Словенийн радио, телевизийн "Өдрийн тэмдэглэл" мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч, хөтлөгчөөр ажилласан” хэмээн Пирц Мусар ярьсан нь буй. 1996-2001 онд тэрбээр Словенийн арилжааны телевизийн хамгийн том компани “Поп ТВ”-ийн мэдээллийн гол хөтөлбөр болох “24UR”-д хөтлөгчөөр ажиллажээ. Тэрбээр мөн олон  сонинд нийтлэл бичиж, хэд хэдэн радиод ажиллаж байв. Бизнес эрхлэгч Алеш Мусартай гэрлэсэн бөгөөд тэд нэг хүүтэй.

Чухамдаа телевизэд ажилласан нь түүнд алдар хүндийг авчирсан агаад 2022 оны 11 дүгээр сарын 13-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тэргүүлэхэд нь энэ нь ихээхэн нөлөөлсөн гэж словеничууд үздэг. Аравдугаар сарын 23-нд болсон эхний шатанд тэрбээр өөртэй нь адил бие даан нэр дэвшсэн Анже Логарт (33.95%) ялагдсан. Гэвч хоёр дахь шатны сонгуульд 53.89 хувийн саналаар ялсан юм. Пирц Мусар 2022 оны 12 дугаар сарын 23-нд тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орсноор Словенийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон билээ.

Пирц Мусар 2001 оноос Словенийн санхүүгийн хамгийн том корпорац болох “Актива групп”-ийн харилцааны албыг удирдав. 2003 онд Словенийн Дээд шүүхийн Сургалт, харилцааны төвийн захирал болсон бол 2004 оны 7 дугаар сард Үндэсний ассамблей түүнийг Словенийн нээлттэй мэдээлэлд нэвтрэх хоёрдугаар комиссараар /хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бие даасан хяналт тавьдаг албан тушаалтан/  сонгожээ.

2005 оны 12 дугаар сарын сүүлээр нээлттэй мэдээлэлд нэвтрэх эрх бүхий комиссарын зөвлөл нь хувийн мэдээллийг хамгаалахад тавих хяналтын газартай нэгдэх үед Пирц Мусар мэдээллийн комиссар нь болжээ. 2009 оны тавдугаар сард түүнийг таван жилийн хугацаатайгаар улираан сонгосон байна.

2009 оны 10 дугаар сард Европол буюу Европын цагдаагийн албаны Хамтарсан хяналтын байгууллагын (JSB Europol) дэд ерөнхийлөгч болсон бол 2013 оны гуравдугаар сард тус байгууллагын ерөнхийлөгчөөр томилогджээ.

2014 оны 12 дугаар сард Словенийн Хуульчдын холбоонд өмгөөлөгчийн тангараг өргөсөн байна. Мөн онд өөрийн хуулийн фирмийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл ажиллуулж байгаа ажээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, түүний гэргий Меланья Трамп, Словени улсаас АНУ-д сууж байсан Элчин сайд Станислав Видович нарын өмгөөлөгчөөр ажиллаж байснаас гадна Социал демократ намын ашиг сонирхлыг төлөөлж байв.

Наташа Пирц Мусар бол хувийн мэдээллийг хамгаалах, нээлттэй мэдээлэлд нэвтрэх чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай шинжээч аж. Тиймд Монтенегро, Серби болон Украин улсын хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг боловсруулахад оролцож, Армени, Монтенегро, Гамби, Гүрж, Косово, Македон, Серби, Украины шүүгчид болон төрийн албан хаагчдыг сургажээ. Мөн Нидерландын Маастрихт хот дахь Европын Төрийн удирдлагын хүрээлэн, Любляна, Мариборын их сургуулиудад хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах тухай сэдвээр лекц уншдаг.

2014-2015 онд Словенийн Улаан загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр, 2015-2016 онд тус нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан тэрбээр хорват, серб, англи хэлээр чөлөөтэй ярьдаг, орос хэл мэддэг.

Улс төрийн намд хэзээ ч элсэж байгаагүй Наташа Пирц Мусар Словенийн Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшин оролцохоо 2022 оны 6 дугаар сард мэдэгджээ. Есдүгээр сард нь нэр дэвшигчээр бүртгүүлснийхээ дараа өгсөн ярилцлагадаа, "Дараагийн сонгуульд ялахын тулд ажилладаг биш харин хойч үеийнхний төлөө ажилладаг төрийн зүтгэлтэн Словени улсад хэрэгтэй” гэж мэдэгдэж байв. Түүнчлэн эрүүл мэнд, тэтгэврийн шинэчлэл, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх, аюулгүй байдал, түүний дотор кибер аюулгүй байдал зэрэг салбарт онцгой анхаарч ажиллахаа амласны сацуу, улс төрийн ямар хүчин засгийн эрхэнд байгаагаас үл хамааран шаардлагатай төслүүдийг дэмжин ажиллахаа мэдэгдэж байжээ.

Д.Жаргал /montsame.mn/

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай 3 цаг 11 мин Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй 3 цаг 28 мин Трамп & Харрис 3 цаг 40 мин Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг саатуулжээ 4 цаг 36 мин Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ 5 цаг 1 мин BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна 5 цаг 46 мин Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа 7 цаг 27 мин Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо 7 цаг 28 мин Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав 7 цаг 29 мин Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 7 цаг 30 мин Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна 9 цаг 39 мин Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино 9 цаг 51 мин Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна 9 цаг 59 мин Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ 10 цаг 10 мин Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ 10 цаг 16 мин 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна 10 цаг 21 мин Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ 10 цаг 45 мин Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно 11 цаг 6 мин К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ 11 цаг 8 мин Байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 10 мин
iИх уншсан
МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхин... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул...
Top