x

ЖДҮ: #3айлуулъя, гэхдээ ингэж гоё зайлуулъя

Зайлцгаа! Өнгөрсөн урт амралтын турш нийгмийн сүлжээнд хамгийн олонтаа бичигдсэн үг. Артгаагийн ийм нэртэй бичвэрийн хандалт түүхэн дээд амжилт тогтоожээ. Бөөгийн догшин сахиусны тамлага шиг энэ нийтлэл Монгол бахархалын өдрүүдээр бачимдуулав. Ямартаа ч монголчууд “ЖДҮ-ийнхэн”-ийг зайлуулъя гэдэг нэг саналтай байна. Зайлуулах төрөл бүрийн санаачлага ч гараад эхэлжээ. Сэтгүүлч У.Болортуяа “Бид уучлахгүй” цахим жагсаал сэдэв. Түүний араас “Чингис” бондоос зуу зуун саяын зээл аваад хэрэг мандуулж, хэл ам таталсан “Эксклюзив Мааяа” ганцаараа “жагсаад”, бас “баривчлагдлаа”. Facebook-т нам бус залуучуудын “Нэхүүл” хөдөлгөөн асар хурдан сүрхий видео хийж. Залгаад 2000-аад оноос Сүхийн талбайг ажлын байраа болгосон хэд ч “жагсав”. “Хохирогчдын нэгдсэн холбоо”-ны Х.Оюунцэцэг нар үгээ хэлсэн цомхон цуглаанд ЖДҮ эрхлэгч нараас оролцсон эсэхийг мэдэхгүй. Шинэ хүн гэвэл “Чингис хаан”. Бид ямар нэг юм хийх гээд л байна, гэхдээ яг юу?!?

Хуулиа л дагана даа

ЖДҮ эрхлэгчдийн, ядаад шударга ёс нэхсэн иргэдийн нэгдэл үүсэх нь тодорхой харагдсан. Иргэд ЖДҮДС-аас авсан зээлээ эргүүлж төлсөн УИХ-ыг гишүүдийг ч #Уучлахгүй, улмаар шударга шүүхэд аваачих хүсэлтэй. Арга ядвал ирэх сонгуулиар тооцоо бодчих санаатай “Мартчихав аа” хэмээн өрөөлд битгий хэл өөртөө ч байн байн сануулж сууна. Ядахад өдөр бүр “ЖДҮ-ийнхэн” нэмэгдээд байдаг. Асуудал ганц ЖДҮДС биш ТЭДС, Мал хамгаалах сан гээд Засгийн газрын бүх тусгай сангуудыг хамрах нь тодорхой болоод ирлээ. Хэвлэлүүд аль нэг сангийн булхайг илрүүлэх далд уралдаанд ч орж мэднэ. Гэхдээ эзнийх нь эрх ашиг чухал учир уяаныхаа хирээр л явна. Харин иргэдийн сайн дурын нэгдэлд энэ удаа илүү найдъя. Зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох зам урт бөгөөд хүнд гэж Х.Тэмүүжин ярьжээ. Тэгэхээр “мэргэшсэн тэмцэгч” нарт санаачилгаа алдчихалгүй, алсын бараандаа юунд ч хүргэж мэдэх жагсаал цуглаанаас арай ухаалгаар тэмцэцгээе.

Ухаан нь, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг яамдаас шаардах ёстой. 2011 онд батлагдсан энэ хууль хэрэгждэгсэн бол өнөөдөр бид ЖДҮДС-аас зээл авсан улстөрчдийг “илрүүлэх” гэж, тэд ч “илэрчихвий” цагаа үрж, мэдрэлээ зовоохгүй байлаа. Энэ хуулийг бид “мартчихсан” учраас тэд авгай хүүхэддээ тэрбум тэрбумаар зээл өгчихсөн хэрэг. Хуулийн 7.1.9 зүйлд “Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байруулан тухай бүр шинэчлэх” гэж бий. Мөн “Төсөв, санхүүгийн ил тод байдал” хэмээх есдүгээр хэсгийн нэгд зааснаар санхүү нь Шилэн дансны тухай хуулиар зохицуулагдах учиртай. Бас уг хуулиар тодорхой төрийн байгууллагуудыг эс тооцвол бүгд тушаал шийдвэрээ нэг бүрчлэн сайтдаа байршуулах ёстой. Тэмцлээ эндээс ч эхэлсэн болно. Та төрийн байгууллагуудын сайт руу ороод “Тушаал, шийдвэр” хэсгийг нь үзээрэй. Сайд даргынх нь тушаалууд алаг цоог, нэр төдий бий. Уул шугамандаа бол бүх тушаал шийдвэр дэс дарааллаараа тавигдах учиртай юм.

Энэ хууль номоороо явдаг болчихвол одоо тачъяадуулаад байгаа бүх мэдээлэл ил болно. Үүнд ч бас цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ #Уучлахгүй, #Уучлахгүй, #Уучлахгүй гэж хий бувтнахтай үр дүн нь харьцуулшгүй. Яамд зөвхөн тусгай сангийнхаа мэдээллийг хууль ёсоор дэлгэхэд л “системийн хямрал” хаана байсан нь аяндаа харагдана. Эзэн холбогдогч нь ч тодроод ирнэ. Тэр цагт яах вэ гэж үү? Эрх зүйт төрийн иргэд хуулиа л дагана даа, толгойг нь тасдаж тойрон бүжихгүй шүү.

Тэдэнд гишгэх газар үлдээхгүй

“ЖДҮ-ийнхэн” бас дээр нь бусад сантай холбоотой 2006 оноос хойш мэдээлэл ил болбол нэгдсэн сан үүсгэх хэрэгтэй. Түүнд түшиглээд эзэн холбогдогчийг зургаар таниад сангаас мэдээллийг нь гаргаад ирдэг аппликэйшн бүтээх ажил үлдэнэ. Технологийн ийм шийдлээр авилгатай тэмцэх ажлыг санаачилсан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Бразилийн Reclame AQUI компани Cannes festival of creativity 2018 наадмын “Каннын арслан” хүртсэн юм. 2017 оны 10 дугаар сард болсон сонгуулиар тус компаний бүтээсэн Corruption Detector-ийг хамгийн олон хүн татаж авсан учир дээрх шагналын эзэн болсон.  

Нэг зуун хорин сая сонгогчтой Бразилд энэ аппликэйшнийг долоо хоногийн дотор 400 000 гаран хүн утсандаа суулгажээ. Тиймээс Apple Store-ийн Бидний дуртай, Google Play-ийн Хамгийн эрэлттэй апп-аар тус тус шалгарсан. Харин мэндлээд удалгүй хэл ам дагуулсан нь тодорхой. Авилгач улстөрчид есөн шидийн л арга саамаар зогсоох гэж оролдоод бүр шүүхэд өгөх гэж ч үзжээ. Гэхдээ сонгогчид улстөрчдийн багийг хуу татах зэвсэгтэй болсон хойно улс орны нүүр царай ч өөрчлөгдөх нь дамжиггүй.

Бид өнөөдөр #Уучлахгүй гэж хичнээн үглэв ч үлдсэн хоёр жилийн хугацаанд ганц бүдрэхдээ л өөр юм яриад явцгаачихна. Харин технологи бидний богинохон ой санамжийг нөхнө. Тэр цагт сонгуулиар төрсөн эх нь ч танихын аргагүй “хувирдаг” авилгач, шамшигдуулагч, луйварчин, дүр эсгэгч нарыг андахаа болино. Түүнээс одоо #Уучлахгүй гэж хөмхий зуулаа ч хуулийн цоорхойг тэд олж таарна. Эсвэл зүгээр л цоолчихно. Бас ялгахын эцэсгүй хоёр луйварчны нэгийнх нь хатгалгаар нөгөөг нь “цээрлүүлсэн” ч шударга ёс тогтчихгүй. Тэгээд ч шударга ёс гэгч нь та бидэнд таалагдах шийдвэр биш хуулиар тогтдог эд. Түүний оронд Төөрсөөр төрөлдөө-ийн Балт шиг “Больцгоо, үхэх гэж хэвтэж байж яадаг муусайн сэгнүүд вэ. Гуравхан хоноод ингэж байгаа юм чинь сар болбол бүр алалцах нь ээ. Хэрвээ та хоёрыг зүгээр байхгүй болбол байна шүү чамд энийг, чамд энэ. Мэдэв үү!” гэсэн шиг зогсвол бидний зоо тэнийнэ дээ.#Зайлцгаа! 

Б.Батбаяр /newspress.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 1 цаг 13 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 1 цаг 22 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 45 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 22 цаг 12 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 34 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top