x

“ЕВРО-2024”-ийн үеэр аюулгүй байдлыг эн тэргүүнд чухалчилна

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 11 /DW/. Герман улс Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ үеэр аюулгүй байдлын аливаа эрсдэлтэй тулгарахад “маш сайн бэлтгэгдсэн” гэж тус улсын Дотоод хэргийн сайд Нэнси Фезер мэдэгджээ. 

Нэг сар үргэлжлэх хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гарагт эхлэх юм.

“Аюулгүй байдал бол бидний хувьд эн тэргүүнд чухалчилж буй зүйл юм. Бид маш сайн бэлтгэсэн тул тэмцээн тайван, аюулгүй болно гэж найдаж байна” гэж Н.Фезер баруун нутгийн Хойд Рейн-Вестфаль мужид тэмцээнд зориулан байгуулсан олон улсын цагдаагийн төвтэй танилцах үеэрээ хэлжээ.

Зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ний хооронд Германы 10 хотод 51 тоглолт болно. Цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нийт 2.7 сая хөгжөөн дэмжигч тоглолтуудыг үзэх төлөвтэй байгаа бол олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 12 сая орчим хүн оролцох тооцоо гарчээ. 

“Лалын улс”-ыг дэмжигч байж болзошгүй этгээд “ЕВРО-2024” тэмцээнд ажиллах хүсэлт гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт "Лалын улс" бүлэглэлийг дэмжигч байж болзошгүй этгээд “ЕВРО-2024” тэмцээний үеэр ажиллахаар хүсэлт гаргасан нь амжилтгүй болж, баривчлагдсан гэх мэдээлэл гарсны дараа аюулгүй байдлын асуудал хурцадсан байна.

Герман, Марокко, Польшийн иргэншилтэй уг эрэгтэйг “Лалын улс” бүлэглэлийн нэгэн салбартай хамааралтай данс руу 1700 ам.доллар /1580 евро/ шилжүүлсэн хэрэгт сэжиглэн Кёльн хотын нисэх онгоцны буудлаас баривчилжээ.

Хойд Рейн-Весфаль мужийн Дотоод хэргийн сайд Херберт Реулийн хэлснээр, уг этгээд “ЕВРО-2024” тэмцээний үеэр зохицуулагчаар ажиллах хүсэлт гаргасан байна.

“Аюулгүй байдал, дэг журмыг хангах чиглэлээр ажиллах бүх хүнд холбогдох зөвшөөрлийг олгох ёстой тул бид шалгаж байгаа. Шалгалтын явцад уг залуу асуудал үүсгэж болзошгүй нь тодорхой болсон тул түүнийг анхааралдаа аваад байгаа юм” гэж тэрбээр мэдээлжээ. Түүний хэлснээр, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх шинж байхгүй байгаа аж.

Н.Фезер шинээр нэвтрүүлсэн аюулгүй байдлын хяналт шалгалтууд “илэрхий үр дүнтэй” болохыг харуулсан уг баривчилгааг “томоохон амжилт” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн бусад орны 580 орчим цагдаагийн ажилтан Германы хууль сахиулах байгууллагуудтай нэгдэж, зохион байгуулагч хотууд, төмөр замын буудал, галт тэрэгнүүдэд эргүүл хийх юм.

Өнгөрсөн баасан гаргаас эхлэн цагдаа нар тэмцээнд бэлтгэх зорилгоор Германы хилийн дагуу нэмэлт шалгалт хийж эхэлжээ. Энэхүү ажиллагаа долоодугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Н.Фезер өмнө нь уг арга хэмжээг террорист халдлагаас эхлээд хөл бөмбөгийн тэмцээний үеэр гарах танхай үйлдлүүд зэрэг аюулгүй байдалд учирч болзошгүй аюул заналхийлэлтэй тэмцэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 38 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 40 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 42 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 43 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 44 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 56 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 1 цаг 2 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 22 цаг 18 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 22 цаг 53 мин Мүраками Харүкийг унших албатай юу 23 цаг 13 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 23 цаг 58 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Өчигдөр 09 цаг 54 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая Өчигдөр 09 цаг 45 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Өчигдөр 09 цаг 34 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив Өчигдөр 09 цаг 31 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд Өчигдөр 09 цаг 25 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна Өчигдөр 09 цаг 21 мин Инфляци 9 хувьд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 2025-01-12
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top