x

П.Цэнгүүн: Би яагаад 61 тэрбумаас татгалзав?

Саяхнаас бензин, мах, гурилын үнийг төр тогтворжуулах хөтөлбөрөөр барьж эхлэсний нэг нь гурилын үйлдвэрүүдтэй санамж бичиг зурж төв банкнаас хөнгөлттэй зээл болох 61 тэрбум төгрөг тарааж байгаа явдал юм. Манай компани энэхүү санамж бичигт нь нэгдээгүй бөгөөд тэрхүү давуу эрхтэй бага хүүтэй зээлийг авахаас татгалзсан ганц гурилын үйлдвэр. Бид бусад хувийн компаниудаас давуу эрх эдэлж төрийн аливаа татаас, урамшуулал, хөнгөлттэй зээл гэх татвар төлөгчдийн хөрөнгөөс халааслах ёс зүйгүй үйлдэлийн эсрэг байдаг зарчмаа дээдэлсний улмаас үүнд оролцоогүй  болно. Бид барааны үнийг хэн нэгэн нь тогтоож заах бус, чөлөөт зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийнхээ дагуу байхыг хүсдэг. Бидний зорилго бол лоббистуудын тусламжаар төрийн халамж хүртэж давуу эрх эдлэх бус, бусад хувийн хэвшлийнхний адил ижил нөхцөлтэй зах зээлд шудрага өрсөлдөж, өөрийнхөө өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд оршдог юм. Тиймээс л бид уг арга хэмжээнд оролцоогүй.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр хувийн хэвшлийнхний нийлүүлж буй аливаа бараа үйлчилгээний үнийг төр засгаас тогтворжуулж барих, үнийг нь бууруулах, хянах гэдэг хэллэг моод болж хэвшиж байх шиг байна. Ард түмэн гэх хэрэглэгчид нь үүнд хошууран их дуртай байх нь ч аргагүй. Энэ байдал нь цаашлаад аажим аажмаар хүний хэрэглээний өдөр тутмын бүхий л барааны үнийг төр нь мэддэг, шийддэг, хянадаг, зохицуулдаг болоод ирвэл бидний нийгэм маань хаашаа яваад юунд хүрч болзошгүйг анхаарч үзэх нь зүйтэй болов уу.

Аль нэг барааны үнийг төр мэдэж тогтооно гэдэг бол тухайн барааны үйлдвэрлэл, түүний түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн хөлс, тээвэр гээд бүх өртөг зардлыг тооцоолохоос гадна зах зээлийн бусад шаардлагатай мэдээллүүдийг мэдэж боловсруулж байж нарийн төлөвлөж хийдэг ажил. Хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдэж буй өнөө үед бүх барааны үнийг тооцоолж гаргана гэдэг нь асар том төвлөрсөн төлөвлөгөө зохиож гаргах ажил болж хувирна. Хилери Беллокын “Материаллаг баялгийн үйлдвэрлэлд хяналт тавина гэдэг бол хүний амьдралд хяналт тавина гэсэн үг.” гэж хэлснийг санавал засаг төр бидний амьдралыг хянах болж таарч байна. Барааны үнийг хянах гэж буй эдгээр алхамууд нь зах зээлийг зохицуулах үүднээс улс орны эдийн засгийг төвлөрсөн удирдлагад оруулж байна гэж таньд бодогдохгүй байна гэж үү.Төлөвлөлт нь цааш нь юунд хүргэдэг талаар Нобелын шагналт агуу эдийн засагч Фридрих А. Хаекийн “Боолчлогдох зам” номондоо “Бид дарангуйлал эрх чөлөөг устгахад хүргэдгийг нотлох гээгүй, төлөвлөлт нь дарангуйлалд хүргэдгийг нотлох гэсэн юм. Учир нь дарангуйлал бол хүчирхийлэх, албан журмаар үзэл сурталжуулах маш сайн хэрэгсэл байдаг бөгөөд өргөн цар хүрээтэй төлөвлөлт нэвтрүүлж байгаа газар  дарангуйлал зайлшгүй үүсдэг юм. Ардчилал нь эрх чөлөөг хязгаарлахад саад хийж, тийнхүү төлөвлөгөөт эдийн засгийн хөгжлийн замд бул чулуу болдогийн улмаас ардчилал ба төлөвлөлтийн хооронд зөрчил зөрөлдөөн үүсдэг байна.” гэж дурдсан байдаг. Үнэхээр бид ардчилал тогтсоноос хойш 23 жилийн дараа дахин социализм руугаа буцахыг хүссэн гэж үү.

Чөлөөт зах зээл нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өрсөлдөөнийг эрхэмлэн дээдэлдэгээрээ ялгаатай. Үнэ чөлөөтэй байж үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөж илүү чанартай сайныг нийлүүлэх эрмэлзлэлтэй байдаг. Гэтэл бид бүгд нэг төрлийн барааг ижил үнээр хэрэглэгчиддээ нийлүүлэх гэж байгаа явдал нь харин ч хуулиараа хориотой, хуйвалдааны буюу картелын шинжтэй, худалдан авагчдад өөр сонголт хийх боломж үлдээхгүй шүү дээ.

Нөгөөтэйгүүр төр нь хувь хүний зах зээлд нийлүүлж буй барааны үнийг төчнөөн байна гэж хөдлөнгөөс оролцох явдал нь Үндсэн хуулийг зөрчиж хувийн өмчид халдаж байгаа явдал биш гэж үү. Энэ талаар бас нэг Австрийн агуу эдийн засагч Людвиг фон Мизесийн “Либерализм” номонд “Засгийн газар, эзэн ван, бүгд найрамдах улсын удирдагчид гэхчилэн улс төрийн эрх барьж буй хэн бүхэн хувийн өмчийг нүд үзүүрлэдэг. Засгийн эрх барьж буй хэн ч гэсэн өөрийн үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт тавихыг үл хүлцэх, ноёрхлынхоо хүрээг аль болохуйц өргөжүүлэх эрмэлзлэлтэй байдаг. Ямар нэг зүйлд өөрийнхөө жамаар явах бололцоо огт үлдээлгүй, хэнийг ч хөндлөнгөөс оролцуулалгүй юм бүхнийг удирдан захирч байх юмсан гэдэг бол захиран засаглаж буй аливаа хүний сэтгэлдээ тээж явдаг нууц зорилго юм. Энэ хүсэлд нь хувийн өмч тээг болдоггүй байсан ч болоосой! Хувийн өмч төрөөс чөлөөтэй байх хүрээг хүнд бий болгож өгдөг. Хувийн өмч эрх баригчдын хүсэл зоригоо биелүүлэхэд хязгаар тавьдаг. Хувийн өмч бусад хүчинтэй мөр зэрэгцэн ажиллаж, улс төрийн эрх баригчдын өөдөөс сөрөн зогсох бололцоо олгодог. Ийнхүү төрийн зүгээс хүч түрэн оролцохоос ангид бүхий л үйл ажиллагааны үндэс нь хувийн өмч болдог байна. Хувийн өмч бол эрх чөлөөний үр соёолдог, хүний бие даасан байдал, эцсийн бүлэгт оюун билгийн болон эд материалын бүхий л хөгжил дэвшлийн хөрс юм. Ийм утгаар хувийн өмчийг хүний хөгжлийн суурь нөхцөл хэмээн нэрлэнэ.” гэснийг сануулахад илүүдэхгүй. 

П.Цэнгүүн

“Алтан тариа” компанийн захирал

2012.12.19

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 1 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 1 цаг 26 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 49 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 22 цаг 16 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 38 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top