x

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дарга Х.Нямбаатарын нэн зохисгүй харилцаа

Улаанбаатарчуудыг уйдаах нэн дургүй хотын дарга маань өчигдөр дахин нэг “сюрприз” үзүүлэв. Мань хүн “Хүнсний 20” орчмын нийтийн эзэмшлийн зам талбайгаар цагдаа дагуулан явж баахан иргэдийн загнав. Нийтийн эзэмшлийн газар машинаа тавьсан байна, зөвшөөрөлгүй худалдаа наймаа хийсэн... гэх мэтчилэн. Хажууд нь дагаж яваа цагдаагийн офицерүүд иргэд рүү нэг их халдахгүй, даргыг дагаад бөндөгнөөд байгаагаас үзвэл хотын даргыг хамгаалах үүрэг хүлээсэн бололтой. Харин хотын дарга маань тэгж иргэдээсээ айж ичдэг “жижиг гар” биш гэдгээ биеэр үзүүлэв.

Хотын баруун зах руу очиход иргэдийн зүгээс нөгөөх л “Өмхий самхай үнэртээд байна” гэдэг гомдлоо хэлсэн. Нөгөөх л цэвэрлэж өгдөггүй цэвэрлэх байгууламжийн асуудал шүү дээ. Тэгсэн чинь хотын дарга “Чи тэгээд цэвэрлэ л дээ. Хаана ямар өмхий үнэртээд байгаан. Хэмжээндээ байна шүү, нөхөр минь” хэмээн зад загнав. Хотын даргад ганц нэг үг хэлчих санаатай очсон иргэд хулхи нь буугаад зугтана лээ. “Бид энд ажил ярьж байна, битгий саад болоод бай” хэмээн гудамжаар нэг загнаж зандарсан.

Улаанбаатар хот лав түүхэндээ ийм “дориун” даргын нүүр үзээгүй байх аа. Жинхэнэ төрмөл “атаман”. Хажууд нь үерийн шалбааг дундуур явган зорчигчийг нуруундаа үүрээд гүйж явсан Д.Сумьяабазар дарга маань “хүний хайлан” байж. У.Хүрэлсүхийн “Нарантуул” зах дээр “Ард түмэн намайг хамгаална. Тар нар зайл” гэж хамгаалагчдаа хөөж туудаг бол юу ч биш юм байна.

Хамгийн гол нь, өчигдөр оройжин нийгмийн сүлжээгээр шэйрлэгдэж, иргэдийн уур бухимдлыг хүргэсэн хотын даргын эдгээр үйлдлийг хэн нэг иргэн бичээд цацчихсан юм биш. Хотын дарга өөрөө лайвдаад албан ёсны пэйж хуудсаараа түгээсэн нь хамгийн “төгс” тэнэгрэл байлаа. Тэнэгрэлсээд байх ч юмгүй, дээрэлхэл, доромжлол юм даа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг л болж байна.

Ядаж байхад өглөө нь ЦЕГ-аас “Бусадтай харилцах харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл юм. Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэдэг уриалгыг үүрэн телефоны операторуудаар дамжуулж иргэдэд түгээснийг хэлэх үү. Хотын даргадаа гэнэ сэрэггүй байж байгаад ингэж “дээрэлхүүлсэн” иргэд хотын даргын энэ зохисгүй харилцааны талаар хаана хандахаа мэдэхгүй байна.

Гэхдээ тэнэгрэлд ч гэсэн хязгаар байх ёстой. Ямар Шар хадны эмнэлгээс оргосон галзуу гүйж яваа биш. Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна.

Бас бид өөрсдөө хэдий болтол зөвхөн "авилга", "хулгай" ярьж, ийм хэмжүүрээр улстөрчдийг үнэлж цэгнэх юм бэ. Хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой...   

Б.СЭМҮҮН

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ажил ярьж байна (127.0.0.1)
    Зо5
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    би хувьдаа нямбаатар даргыг дэмжинэ хүний нэрээр халхавчилсан замбараагүй байдлыг халах хэрэгтэй! хүнээс үг сонсож байж ажил урагшлана хариуцлага дээшлэнэ дарга нь дарга шиг цэрэг нь цэрэг шиг байж гэмээнэ ажлын чанар сайжрана!
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
    • Tiin sh dee
      2024 оны 04 сарын 11
  • Д.СУМЬЯАБАЗАР (127.0.0.1)
    Х.НЯНБАКТЕРИ ХАА САЙГҮЙ Л ШОУДАХ ЮМ! ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР САЛБАДАЙНУУД НЬ БОЛЧИХСОН ДАГАЛДААД САВСГАНАХ ! ЯАСАН Ч ЗАВТАЙ АЖИЛГҮЙ АМЬТАС БАЙДАГ ЮМ.
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 1 цаг 11 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 1 цаг 39 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 1 цаг 46 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 56 мин 1968 оны Чехословакийн хавар 2 цаг 23 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2 цаг 37 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 4 цаг 11 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 4 цаг 20 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 41 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 5 цаг 31 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 20 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top