x

Ардчилал ялах уу, Авилгачдын мөнгө ялах уу?

Өнөөдөр Ардчилсан Намын төрсөн өдөр, Ардчиллын баярын өдөр...

1989 оны 12-р сарын 10-нд ардчиллын залуус Монгол Улсад ардчилсан шинэчлэлт, өөрчлөлтийг эхлүүлэхээр Монголын Ардчилсан Холбоог байгуулж, ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгосноос хойш дөрвөн сарын дараа, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их хурал хуралдаж, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар шаардсанаас хойш 50 хоногийн дараа, мөн 1990 оны гуравдугаар сарын 7-нд Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлаж, нийт 22 хоног үргэлжилсэн өлсгөлөнгийн эцэст МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсноос хойш найм хоногийн дараа МАН анхдугаар Их хурлаа хийж, намын даргаараа Э.Бат-Үүлийг сонгож байв. Тэр үед С.Зориг 28-хан настай, Э.Бат-Үүл 33 настай байлаа. 

Ардчилсан нам байгуулагдсаны дараа БНМАУ-ын Үндсэн хуулийн оршил хэсгээс БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн гэдэг заалтыг хасч, олон намын тогтолцоог хуульчилснаар 1990 оны долдугаар сарын 29-нд Монгол Улс анх удаа ардчилсан чөлөөт сонгуулийг явуулсан юм.

Өнөөдөр 34 жилийн дараа бас нэгэн “ардчилсан чөлөөт” сонгуулийн мөчлөг дээр ирээд байна. МАН үнэмлэхүй олонхиор засаг барьсан найман жилийн дараах сонгууль. Ардчилал ялагдаж, улс төрийн ганц намын дарангуй дэглэмд шилжсэн найман жилийн дараах сонгууль. Урьд өмнө 2000-2004 онд бид яг ийм харанхуй дөрвөн жилийн үдэж байлаа. Буцаад нэг намын дарангуйлалд орчихсон, парламент нь сөрөг хүчингүй, иргэд нь итгэл найдваргүй. Гэхдээ хагас дутуу ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө гэж юм байлаа. Өнөөдөр тэр нь ч гэсэн алдагдчхсан.

Үүний дараах 12 жил /2004-2016 он/ гурван удаагийн парламентад ард түмэн сонголтоороо хүчний тэнцвэрийг хадгалж, АН, МАН хамтран засаг барьсан жилүүд үргэлжилсэн. АН засаг барьсан, барилцсан жилүүдэд нийгэмд үргэлж эерэг өөрчлөлтүүд бий болдог. Алдаатай, бартаатай ч гэлээ ардчилсан шилжилтүүд хийгдсээр ирсэн. Уул уурхайн баялгаа эргэлтэд оруулсан, татварыг бууруулсан, эдийн засгийг либералчлах, төрийн оролцоог багасгах, төсвийн зардлыг бууруулах, төрийг цомхон чадварлаг болгох нь Ардчилсан намын үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөр байсаар ирсэн. Нам төвтэй төр биш, иргэн төвтэй төрийг байгуулна гэж хэлж ярьж, зорьж зүтгэж, заримдаа ялагдаж, мухардаж ирсэн.

Ардчиллын жилүүдэд монголчууд юутай ч хувьдаа малтай, өмчлөлийн газартай болсон, орон сууцуудаа үнэгүй хувьчилсан. Атал тэр үед МАХН, МАХН-аас сонгогдсон гишүүд “Малыг хувьчилбал наад өлөн зэлмэн малчид чинь ганцхан зуны дотор нядлаад идчихнэ, болохгүй” гэж эсэргүүцэж байсан юм шүү дээ. Гэтэл одоо мал нь 80 сая хүрчихсэн, бэлчээр, ус нь малынхаа тоо толгойд хүрэлцэхгүй болчихсон байна.

“Хашааны газрыг өмчлүүлбэл хужаа нарт зарчихаад гараад явчихна шүү. Орон сууцыг хувьчилбал Улаанбаатараар дүүрэн хятадууд болно оо. Гадаад паспорттой болгочихвол Монголд хүн үлдэх үү” хэмээн эсэргүүцэж байсан юм шүү дээ. Яагаад гэвэл соц нийгмийн үед “Хөрөнгөтөн нийгэм шиг баба юм байхгүй” гэж ярьдаг, “хөрөнгөтний үзлийг түгээлээ” хэмээн бие биенээ барьж шийтгэдэг, матдаг байсан МАХН-ын кадрууд, соц үеийн шилдэг сэхээтнүүд нь өөрсдөө “баруун бол эрх чөлөө юм” гэдгийг мэддэг байсан хэрэг.

Тэгэхээр бидэнд ардчилал их зүйлийг өгсөн байна, алдаж, оносон ч гэсэн зөв чигтэй явсан байна. Алдаа гарсан бол тэр нь ардиллын биш, тэрнийг хэрэгжүүлсэн хүмүүсийн буруу байна. Ардчиллын нэр барьсан, нүүрээ нуусан коммунистуудын буруу байна. МАН (МАХН) хэзээ ч “Социализмыг сэргээн байгуулна, коммунист дэглэмд шилжинэ” гэж ил тод хэлдэггүй юм. Харин “Ардчиллын алдааг засна” гэж ярих, хийх тоолондоо нүдийг нь сохолж ирсэн.

Өнөөдөр Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл уланд гишгэгдсэн. Улс төрийн эрх буюу иргэдийн сонгох, сонгогдох эрх “улны” гэдэг ангилал руу шилжсэн. Иргэдээ “улны” байлгах нь МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр болж, халамжийн хэдэн төгрөг, авилгын мөнгөөрөө саналыг нь худалдаж авдаг болсон. Өөрсдөө хамгийн баян, хамгийн их өмч хөрөнгөтэй “ардчилсан социалистууд” болсон. Энэ мөнгөө бизнес эрхэлж, гахай үүрч, оймс зарж олоогүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ.

Төр нь иргэдээсээ баян болсон. Төрийн өмчийн компаниуд нь эрх баригч намын халаасанд орж, авилгын уурхай болсон. ЖДҮ хулгай, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай гарсан. Авилгатай тэмцэх нэрээр нэг хулгайгаар нөгөө хулгайгаа дардаг, далдалдаг болсон. Авилгатай тэмцэж буй арга барил нь өөрөө авилгынхаа эх сурвалж болсон. Авилгачид ковидоор мөнгө хийсэн, утаагаар, түгжрэлээр мөнгө хийсэн. Авилгын индексээр, Арчиллын индексээр Монгол Улс арагшаа ухарч, уралдсан найман жил байлаа. Иргэдийн амьдрал тартагтаа тулж, туйлдаа хүрсэн найман жил...

Ийм л эгзэгтэй мөчлөг дээр энэ удаагийн “ардчилсан сонгууль” болох гэж байна. Авилгачдын мөнгө ялах уу, ардчилал ялах уу? гэдэг сонголтын өмнө ирээд байна. Сонголт хийх эрх нь иргэдэд байна. Ганцхан удаа. Энэ удаагийн сонголтоо алдаж хийвэл, дутуу дулимаг хийвэл дараагийн удаа "сонголт" гэх зүйл байхгүй л болов уу. 

Б.СЭМҮҮН   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Ганболд (127.0.0.1)
    Ард түмэн минь МАН.аас салъя.
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ удаа сонголтоо маш зөв хийх ёстой өөрсдийн бодолоор сонголтоо зөв сонгоно шүү иргэдээ .
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    АН-ын хулгайчид яаж төр самарсанг ард түмэн мартаагүй шүү хөлсний захиалгат сэтгүүлчээ
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
  • Хонгорзул (127.0.0.1)
    Энэ 2 дуракийн хэн нь ч ялахгүй.Ялвал сүйрэл.
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    АН бол хулгайч нарын нам.
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ардчилал ялвал сайн л бна.Гэхдээ АН биш шүү. Тийм юмнуудын хэрэг байхгүй ээ?
    2024 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    хаанахын сайт вэ хаха
    2024 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    авилгажсан МАН ялнаа ардчилал байхгүй болсон хөхөнгө хураах малыг нийгэмчилж хоршоо комун байгуулаад эхэлж ажил хийх дургүй ядуу төрөөс жаахан халамж хүртээд сурчихсан нөхөд энэ засагт их хайртай болжээ
    2024 оны 05 сарын 04 | Хариулах
  • polkmnoipk (127.0.0.1)
    Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Hayley Brock (127.0.0.1)
    " If you’re new to the crypto investment market, it's okay to make a few mistakes while learning however my case was different, I fell into the hands of rippers camouflaging as crypto influencers and traders, and that's how they stole millions of USDT from my company's resources. Knowing that no matter how much I pleaded with these influencers, they would never refund my invested funds. I had to engage the help of the authorities who also couldn't help as well. I decided to take extra moves, I got in touch with a bunch of lost asset recovery specialists, and unfortunately, they just kept asking for fees and fees without delivering the task to whom I hired them. I can't recall how I came across CyberGenie information, I guess it's a forum and multiple individuals were discussing how they got help getting back their stolen money with the help of CYBER GENIE HACK PRO. Reading their conversations, I realized they were from various countries, I was thrilled and hastily got in touch with CYBER GENIE HACK PRO via ( W- W-W dot CYBERGENIEHACKPRO dot C- O-M ) and ( W-A: + 1 2 5 2 5 1 2 0 3 9 1. ), getting to trust another individual was a bit tricky however with multiple assurances and proofs, I gave in to their terms and I am gladly writing this review to let the world know that CYBER GENIE HACK PRO, Successfully got back every penny lost to those rippers. Please if you come across this positive review, share it as you might be saving someone's financial life that has been ruined or about to be ruined by these crypto rippers. Working with CGHP was amazing and I forgot that they are time-efficient."
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 45 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 1 цаг 13 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 1 цаг 20 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 30 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 57 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2 цаг 11 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 45 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 15 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 5 цаг 5 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 54 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 47 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top