x

Д.Жаргалсайхан: Үнийг зохицуулна гэдэг тэвэрч болохгүй модыг тэврэх гэж оролдохтой адил боломжгүй зүйл

- Шатахууны үнэ өссөнийг иргэд эсэргүүцэж, жагсаж байна. Яг энэ үнийн өсөлтийг та эдийн засагч хүний хувьд тайлбарлаач. Иргэдийн хэлээд байгаа шиг шууд зохицуулах боломж байна уу?  

- Угаасаа зохицуулж болохгүй зүйлийг популист улстөрчид зохицуулахыг оролдсон. Ер нь бол төрд мөнгө байхгүй. Төрд зөвхөн ард иргэдийн мөнгө л бий. Тэгэхээр машин унадаггүй бүх иргэдийн мөнгөөр машин унадаг хүмүүст хямд бензин өгч эхэлсэн. Машинтай хүмүүс хямд бензин авна, зөрүүг нь нөгөө хүмүүсээс авч өгсөн байхгүй юу. Энэ нь өөрөө тэвэрч болохгүй том модыг тэврэх гэж оролдсонтой адилхан болчихоод байгаа юм. 2012 оноос хойш яг ийм үйлдлийг хийх гэж оролдсон. Махны нөөц бүрдүүлнэ, гурилын үйлдвэр барина гэх зэрэг янз бүрийн үг, үсгийн дор Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд 5.4 их наяд төгрөг гаргасан. Үүнээс барилга, ипотек хоёрыг эс тооцвол 1.2 их наяд төгрөгийг бүх төрлийн үнийг барихад зарцуулсан. Үүн дотроо 226 тэрбум төгрөгийг 0.9 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулаад, нөгөөдүүл нь 3-4 хувийн хүүтэйгээр цааш нь нефть импортлогч 14 компанид өгсөн. Үр дүнд нь үнэ дахиад л өссөн. Тэгэхээр барьж болохгүй юмыг барихын төлөө нийтийн мөнгийг зарцуулахгүй байх нь хамаагүй үр дүнтэй байна. 

- 226 тэрбум төгрөг гэдгийг тодруулъя. Хэдий хэр хугацаанд зарцуулсан мөнгийг та хэлж байна вэ? 

- 2012-2015 оны хооронд зарцуулсан мөнгө. Энэ нь хямд зээл авсан компаниудад л ашигтай байсан. Яаж хэрэглэснийг нь мэдэхгүй. Банк бус санхүүгийн байгууллагатай ч байсан юм билүү. Эсвэл банкууд дээрээ хүүг нь өсгөсөн ч юм билүү, мэдэхгүй. Ер нь төр засаг иймэрхүү зүйл хийх тусам банкны хүүг өсгөөд байгааг сүүлийн үеийн үйл явдал баталж байгаа. 

- Үнэ тогтворжуулах хөтөлбөр, тэр дундаа шатахууны үнийг тогтвортой байлгах гэж оролдох нь таны бодлоор буруу юм байна, ямар ч үр дүнгүй гэсэн үг үү?  

- Энэ түр зуурын үр дүн л өгч, хүмүүст зах зээлийн талаар буруу мэдээлэл өгдөг. Иргэдийн хувьд төр засаг ингээд л хянаад явчих юм байна гэж ойлгодог. Гэтэл тийм боломж байхгүй шүү дээ. 

- Гэтэл зарим талаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зөвхөн шатахуун, бензиний үнэ дээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Эдийн засаг сайжирч, гадаад зах зээлд үнэ буурч эхэлтэл ийм хөтөлбөр байх хэрэггүй гэж үү?  

- Хэрэггүйгээс гадна хортой байна гэж үзэж байна. Энэ зах зээлийн хүлээлтийг өөр болгож байна. Нефть импортлогч компаниудыг улстөрчидтэй лобби хийхэд л хэрэг болж байна. Үндсэндээ лобби хийсэн, лоббинд орсон хоёр хүнд л ашигтай байхгүй юу. Бидэнд ямар ч ашиггүй. Хэрэглэгч аливаа юмыг бодитой үнээр нь л худалдаж авч байж, тэр чинь зах зээл болно. Ер нь бол Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа гэдгийг мартсан хүмүүс бол манай улстөрчид болчихоод байна. 

- Гэхдээ зарим микроавтобус багахан газарт 1,000 төгрөгөөр яваад эхэллээ.  Иргэдэд хэцүү байна шүү дээ, одоо тэгээд яах юм бэ? 

- 1,000 төгрөг удаан авахгүй. Яагаад гэвэл яваандаа олон хүн тэр микроавтобусанд суухаа болино. Тэгээд үнээ буулгахаас өөр сонголтгүй болно. Бензиний үнийг өсгөөд байгаа шатахуун түгээх станцуудыг ч бас тэр чигт нь орхичих. Тэртээ тэргүй хэт өндөр үнэ тогтоогоод эхлэхээр нийт борлуулалт нь буурна. Борлуулалт буурахаар эргээд үнээ бууруулахаас өөр сонголтгүй болно. Энэ бол зах зээлийн хууль юм. Үнийг чөлөөтэй тавьж өг. Тэрэнд тохируулж хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээг хангана. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Заавал мөнгө өгөх гээд байгаа юм бол тэр мөнгийг нийтийн тээвэртээ өгчихвөл харин нүдээ олсон хэрэг болно. Нэг их том машинд нэг хүн суучихаад нэг цаг яваад байх шаардлага юу байна аа. Бүгдээрээ нийлээд, нийтийн тээврээ сайжруулаад, нийтийн тээврээрээ явъя л даа. Тэгээд гол гудамжууддаа автомашины зогсоол гэх зэргийг сайжруулаад, хотын төв рүү орохоор тодорхой төлбөр төлдөг байя. Дэлхийн бүх оронд ийм л байдаг шүү дээ. Юм үнэнээрээ л байх ёстой. Энэ нь явж явж иргэдэд хамгийн ашигтай байх юм. Тэр микроавтобус удахгүй үнээ буулгана. 

- Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: МҮОНТ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 53 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 1 цаг 4 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 11 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 39 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 51 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 4 цаг 5 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 12 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 18 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 39 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 41 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top