x

Л.Оюун-Эрдэнийн авилгач Засгийн газар 5 их наяд төгрөгөөр сонгууль хийнэ

Саяхан даа, МАН-ын пиарчид өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын зургийг тавиад “АН тугтай машинаар өвс, тэжээл тарааж сонгуулийн хууль зөрчлөө” хэмээн соошлаар сэвж, дэвж, сайтуудаар цацаж байсныг санаж байна. Зудын аюул хараахан нийт нутаг дэвсгэрийг хамраагүй байх үед Төв аймгийн АН гишүүдээсээ хандив цуглуулаад, зудтай сумаддаа өвс тэжээл хүргэсэн юм байна. Тэрнийг нь оны дараа гаргаж тавьсан. Энэ нь Сонгуулийн тухай болон бусад хуулийг зөрчөөгүй тухай төв намаас нь мэдэгдэл гаргаж байв.

Тэгсэн өчигдөр Засгйн газрын хуралдаанаас Зудад нэрвэгдсэн малчин өрхөд дэмжлэг үзүүлэх тухай нэг удаагийн хууль батлуулахаар хэлэлцжээ. Нийт 5 их наяд төгрөгийг Монголбанкнаас гаргуулж, нэг өрхөд 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох гэнэ. Монголбанк энэ тухайд нь “Арай гэж тогтоон барьсан төгрөгийн ханш, инфляцийг хөөргөдөх аюултай тул Монголбанкнаас мөнгө гаргах боломжгүй” гэв. Харин арилжааны банкууд дээр 9 их наяд орчим төгрөг байгаа. Энэ мөнгөнөөс гаргах боломжтой гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

Хэрэв ингэхэд хүрвэл нэгдүгээрт, уламжлал ёсоор хүүгийн зөрүүг нь төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлж таарна. Малчдын арилжааны банкуудаас авсан 2 их наядын төгрөгийн малчны зээлийн хүүг бас төсвөөс төлөөд явж байгаа даа, уг нь.

Хоёрдугаарт, арилжааны банкуудад төдий хэмжээний зээл гаргах боломж байлаа ч гэсэн тэр зээлүүд нь зорилтот хэрэглэгчидтэй. Иргэдийн зээл, ААН-үүдэд олгодог зээл, мөн тэтгэврийн зээл ч гэсэн бүрмөсөн зогсож, зах зээлд мөнгөний хомсдол үүснэ гэсэн үг. Тэгээд эцсийн дүндээ эргээд Монголбанк нь мөнгө хэвлэдэг ажил руугаа явна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг биз.

Ийм нэг луйврын шинжтэй үйл ажиллагааг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлэх гэж байна. Энэ нь илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа гэдгийг өөрсдөө мэдэж байгаа учраас “Нэг удаагийн хууль батална” гэж ярьж байна. Сонгуулийн болон бусад хууль тогтоомжийн үйлчлэлийг хүчингүй болгохын тулд шүү дээ.

Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн өмнөх зургаа сарын хугацаанд ямарваа хэлбэрээр мөнгө тусламж, түүнтэй адилтгах зүйлийг иргэдэд өгөхийг хориглосон. Үүнийг санал худалдан авах үйл ажиллагаа гэж үзээд хуулиар хориглочихсон.

Хоёрдугаарт, яригдаж байгаа мөнгөн дүнгийн асуудал. Монгол улс 260 мянган малчин өрхтэй. 50 сая төгрөгөөр тооцвол нийт 100 мянган өрхөд энэ хөнгөлөлттэй зээл очихь ээ. Гэтэл манай малчид 100 мянгуулаа малгүй болоод модоо барьчихсан хэрэг үү? Муу ёр байгаа даа. Хорогдсон мал нь 5 сая, нийт малынхаа 8 хувьд ч хүрэхгүй шүү дээ.

Тэгвэл УОК-ийн гуравдугаар сарын сүүлийн мэдээгээр 2728 өрх 70 болон түүнээс дээш хувиар малаа алдсан. 380 өрх 100 хувь малгүй болсон гэсэн байна. Ердөө 3000 гаруй өрхийн мэдээлэл дээр тулгуурлаад 100 мянган өрхөд 50 сая төгрөг тараах тухай ярьж байгаа нь хэр зөв шийдэл вэ?

50 сая төгрөг гэдэг 100 мянган төгрөгөөр тооцоход 500 толгой бог худалдаж авах мөнгө шүү дээ. Бодоор бодоход хамгийн багадаа 50, ихдээ 100 толгой бод авах мөнгө. Нэлээд малжуу айл 500 толгой бог, 50-100 толгой бодтой байдаг биз.

Хоёр айлын дунд бог, бод нийлсэн 600 толгой мал гэж тооцоод нөгөө 100 мянган өрхөөрөө үржүүлбэл 30 сая толгой мал болох нь байна. Нөгөө зудад үхүүлсэн 5 сая малаа зургаа нугалаад босгож ирэхээр мөнгө шүү дээ. Тэгэхээр асуудал нь мал, малчиндаа биш байгаа биз?! 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (172.69.37.137)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 31 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 59 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 1 цаг 6 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 16 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 43 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 57 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 31 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 40 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 1 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 51 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 40 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 33 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top